Гадаад мэдээДЭЛХИЙ

Д.Трамп шүүхэд дуудагдсан "түүхэн" өдрийн зураглал

Доналд Трамп АНУ-ын түүхэнд эрүүгийн хэргээр шүүхэд дуудагдсан анхны Ерөнхийлөгч боллоо. Тэрбээр өнөөдөр /АНУ-ын зүүн эргийн цаг Улаанбаатарынхаас 12 цагаар хоцордог/ Нью Йоркийн шүүхэд очиж тайлбар өгсөн байна.

Шүүхээс Доналд Трампыг голдуу бичиг баримт хуурамчаар үйлдсэн гэх 34 хэрэгт буруутгаж байгаагаа шүүхээс урьдчилсан зарласан байсан. Д.Трамп орон нутгийн цагаар 13.10-т өөрийн эзэмшлийн "Trump tower"-аас гарч, шүүх рүү явжээ.

Нью Йорк, Trump tower. 13.30 цаг

Манхэттэнээр явж, 13 минутын дараа Шүүхийн хаалгаар орж очсон байна.

Тэрбээр шүүхэд хоёр цагийн турш мэдүүлэг тайлбар өгөөд 15.28 цагт шүүхээс гарч явжээ.

Доналд Трамп насанд хүрэгчдийн киноны жүжигчин Сторми Даниэлстэй гэр бүлээс гадуурх харилцаа тогтоож, улмаар бусдад мэдэгдүүлэхгүйн тулд 130 мянган ам.доллар төлсөн гэх мэдээлэл 2018 онд гарч байсан. Түүнийг эл хэрэгт биш, гаргасан зарлагаа компанийн тайланд буруу тусгасан хэмээн хэрэг үүсгээд буй юм. Ийм хэрэгт Нэгдсэн улс дөрвөн жил хорих хүртэл ял ногдуулдаг юм байна.

Д.Трамп шүүхэд тайлбар өгснийхөө дараа сошиал хаягтаа энэ хэрэг өөрийг нь цочирдуулж байна гээд, өөрийгөө буруугүй гэжээ. Өмгөөлөгч Тодд Бланш ч Шүүх дээр онц ноцтой юм болоогүй, учир нь тэдэнд буруутгах хангалттай нотолгоо байхгүй гэсэн байна. Тэрбээр энэ хэргийг Ардчилсан намаас Д.Трампад үзүүлж буй шахалт гэж үзэж байгаагаа нуугаагүй аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button