Өмгөөлөгч ирээгүй гэх шалтгаанаар А.Ганбаатар, Ц.Сандуй нарын гэм бурууг шүүх хурал хойшиллоо
А.Ганбаатар, Ц.Сандуй нарын гэм бурууг шүүх хурал Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 09:30 цагт товлогдсон байсан юм.
Гэвч А.Ганбаатарын өмгөөлөгч Б.Мэргэн, н.Ариунболд, Э.Хашчулуун нар Дундговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралтай тул А.Ганбаатарт холбогдох шүүх хуралдааныг хойшлуулж өгөхийг хүсжээ.
Шүүх бүрэлдэхүүн уг хүсэлтийг хүлээн авч аравдугаар сарын 31-ний 08:30 цаг хүртэл хойшлууллаа.
Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн юм.
НИТХ-ын дарга асан Ц.Сандуй болон МАН-ын гишүүн байсан А.Ганбаатар нар “60 тэрбум”-ын гэх хэрэгт яллагдагчаар татагдсан билээ.
У.УЯН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Wholesale Viagra Cialis Quanto Costa In Farmacia [url=http://cialibuy.com]cialis 5mg best price[/url] Cialis original 10mg buy accutane onl
Cheapest Indian Prices For Nizagara [url=http://buyciallisonline.com]cialis[/url] Discount Generic Fedex Shipping Macrobid Germany Internet
Cialis 10 Mg http://buycialisuss.com - Buy Cialis Viagra Da Banco cialis tablets for sale Cash On Delivery Bentyl Pills