Нийгмийн

З.Баясэлэнгийг нэг сар цагдан хорино

Өчигдөр орой /2019.10.21/ З.Баянсэлэнгийг цагдан хорих 461 дүгээр ангид руу аваад явж хорьсон талаарх мэдээлүүд цацагдсан билээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарт холбогдох хэргийн шүүх хурал болох байсан ч ирэх сарын 28-ныг хүртэл хойшлуулсан. Хойшлуулах болсон шалтгаан нь З.Баянсэлэнгэ шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан юм.

Ийнхүү ерөнхий шүүгчээсээ татгалзаж, анхан шатны шүүхээс мөн татгалзсан түүнийг шүүхийн байгууллагад хүндрэл учруулсан хэмээн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Нэг сарын хугацаатай буюу арваннэгдүгээр сарын 21-нийг хүртэл цагдан хорихоор болжээ.

Хэргийг сануулбал, З.Баянсэлэнгийг Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "Бэрэн групп" ХХК-ийн барьсан "Хангай" хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэх хэргийг хуулийн байгууллагаас гурван жил гаруйн хугацаанд шалгагдаж байгаа юм. Шүүх түүнийг дараагийн шүүх хурал хүртэл тодорхой шалтгааны улмаас цагдан хорих шийдвэр гаргажээ.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Мэнгэт
Мэнгэт

Сонгууль эхэлжээ

StevSlarie
StevSlarie

Using Levitra [url=http://cialibuy.com]Cialis[/url] Viagra Soft Generika

Холбоотой мэдээ

Back to top button