Нийгмийн

Салхитын мөнгөний ордтой холбоотой ЗУРГААН шүүгчийн хэрэг прокурорт шилжжээ

Салхитын мөнгөний ордтой холбогдуулан нэр бүхий 17 шүүгчийг Авлигатай тэмцэх газраас бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгаж эхэлсэн билээ. Эдгээр шүүгчийн найм нь уг хэрэгт холбоотой болох нь баримтаар нотлогдсон байдаг. Уг хэрэгт холбогдон шалгагдаж байсан зургаан шүүгчийн хэргийн мөрдөн байцаалт дуусаж, хавтаст хэргийг прокурорт шилжүүлжээ.

Тодруулбал, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож, Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал наряг яллах саналтайгаар хэргийг прокурорт шилжүүлээд байгаа аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie

Viagra Pflanzlich Buy Cialis Super Active Plus [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Propecia 1mg 20mg

Холбоотой мэдээ

Back to top button