Нийгмийн

АН-ын ШИНЭЧЛЭЛ: С.Эрдэнийг огцор гэж шаардсаны төлөө биднийг цагдаагаар дарамтлуулж байна

АН-ын “Шинэчлэл” хөдөлгөөнөөс өнөөдөр /2019.10.23/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус хөдөлгөөний зүгээс өнгөрөгч гуравдугаар сараас АН-д дотоод ардчилал үгүй болсон удирдлагууд нь дүрмийнхээ дагуу бус дур зоргоороо ажиллаж байгаа хэмээн шүүмжилсэн ирсэн. Үүний хариуд АН-ын удирдлагууд хууль, цагдаагаар далайлган айлгаж байна хэмээн мэдэгдлээ.

 “АН-ын шинэчлэл” хөдөлгөөний тэргүүн П.Галиндэв: “Манай намын гишүүд дэмжигчид намаа улс орондоо хэрэгтэй, зөв зүйтэй бодлого хэрэгжүүлээсэй гэж боддог. Гэтэл намын толгойд цөөхөн хэдэн олигарх гарчхаад uэмт хэрэг, авилгын асуудлаараа барьцаалагдчихаад буухгүй байна. Иймээс зайгаа тавьж өг гэх шаардлагыг бид хагас жил хөндөж байгаа. Бидний шаардлага олон үндэслэлтэй. Гэтэл Ан-ын дарга С.Эрдэнэ бидний өөдөөс “Үгэнд ор, орохгүй бол намаасаа хөөгд” гэдэг нэг л зүйлийг хэлж, тулгадаг болсон. Энэ тулгалтаас болж өнгөрсөн жил олон мянган шударга гишүүн намаасаа гарлаа. Иймээс бид С.Эрдэнийг огцор гэдэг шаардлагыг удаа дараа тавьж байгаа юм. Өнгөрөгч зургадугаар сард огцор гэдэг шаардлага тавьсны хариуд биднийг цагдаад өгч, дарамтлуулсан. Өчигдөр ч бас цагдаагийн байгууллагаас дуудсан. Энэ нь есдүгээр сард өгсөн ярилцлагатай минь холбоотой. Тухайн ярилцлагад би “Ардчиллын 30 жилийн ойгоор шоу хийж сүржигнэхийн оронд хийж бүтээснээ тайлагна” гэж ярьсан юм. Үүний хариуд хэвлэл мэдээллийн хэрэгслээр үндэслэлгүй гүтгэсэн гэж цагдаад өгсөн.  Өнгөрсөн хугацаанд С.Эрдэнэ АН-аар дамжуулан эрх мэдэлд хүрч улмаар Монголын баялаг, Монголын төрийг бусадтай хуйвалдан авсан. Тэр Хандгайтын амыг бүхэлд нь авсан нь үнэн л биз дээ. Намын тамга дарж гишүүдээ цагдаад өгдөг даргатай байж болох уу” хэмээн ярилаа.

Энэ талаар тус хөдөлгөөнийхөн хэлэхдээ, “АН-ын дарга С.Эрдэнэ шийдвэртэй алхам хийсэнгүй. Хэлсэн үгтэй минь холбогдуулан биднийг шүүх цагдаагаар айлган сүрдүүлэх үйлдэл гаргалаа. Өнгөрсөн хугацаанд нилээдгүй олон сум, аймаг, дүүргүүдэд ажилласан. Иргэд АН-ын рейтинг хамгийн доод цэгт хүрээд байгааг хэлж байсан. Хамгийн сүүлд буюу өчигдөр бидний хэдэн нөхдийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан байна” гэлээ.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Erdene gej eree tseergui hudalch .
.

Холбоотой мэдээ

Back to top button