О.Баасанхүү: Жинхэнэ гэмт хэрэгтэн бол Ц.Нямдорж та шүү
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Яг одоо Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Тус хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 24 гишүүн 2019.10.11-ний өдөр өргөн мэдүүлсэн.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
Малын хулгайтай тэмцэх тухай хуулийг өөрчлөхийг дэмжиж байна. Энэ Эрүүгийн хууль чинь үнэхээр болохоо байлаа шүү дээ. Мөн 14 настай хүүхэд биеэ үнэлж болно гээд заалт оруулаад ирсэн. Одоо ингээд Их хурлын гишүүд нь бөөс түүж байгаа юм шиг байх юм. Яам мөн юм бол Эрүүгийн хуулиа цогцоор нь хэзээ оруулж ирэх юм бэ. Өнөөдөр малын хулгай гэдгийг яриад явна. Дараа нь гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гээд ярина. Ц.Нямдорж та ажлаа өгөөч дээ, залуучууддаа. Монгол Улсад гай болж байхаар. Нямбаатар тэргүүтэй хуулийн мэдлэгтэй олон залуус ард чинь байна. Тэднийг сонгоод ард нь зөвлөөд сууж байж болдоггүй юм уу.
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: “Би мафитай тэмцэж байгаа нь үнэн. Чи намайг буулгах гэж үхэн хатан тэмцэж байгаа нь үнэн. Гэхдээ би хэзээ ч бууж өгөхгүй. Чи намайг буухыг хэзээ ч харахгүй. Чамд байтугай чамаас илүүд нь бууж өгөөгүй юм байна. Надаас болж саарал жагсаалтад ороогүй. Эрүүгийн хуулийг хэсэгчлэн, сэмлэж засах боломжгүй. Чи 27 жил өмгөөлөгч хийсэн ч Эрүүгийн хуулийг ойлгоогүй яваа юм байна”
УИХ-ын О.Баасанхүү: “Айсан хүнд аргал хөдлөнө гэж, үхэх нь. Чамаас ганцхан зүйл асууя. 14 настай хүүхэд биеэ үнэлж болно гэдэг заалтыг өөрчилж болдоогүй юм уу гэх саналыг тань дээр барьж орж байсан. Та тоогоогүй. Жинхэнэ гэмт хэрэгтэн бол Ц.Нямдорж та шүү. Хорин жил гэмт хэрэгтнүүдтэйгээ хамт яваа хүн.
У.УЯН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цаст уулын цагаан арслан цагаа болохоор шоргоолжинд бариулав гэгчээр
МОНГОЛ ТӨРИЙН ИСМЭЛ НЯМДОРЖ НАРЫН ТАЛААР ГАНЦХАН БААСАНХҮҮ Л ШҮГЭЛ ҮЛЭЭЖ БАЙНА !!!
Nyamgorj arai denduu bna daa.iim huneer huuli zuin yamni said tabina gedeg.chonond honi gegch bplj bna
Энэ нэг мэнгэтэй хүн бидний багад улс тѳрд байж л байсан. Одоо ч байсаар. Юу хийж гийгүүлсэн хүн бэ. Тэтгэвэртээ гармаар юм.
Исмэл Нямдорж Монголын турийг авлигад идуулж ялзруулсан адгийн новш. Баасанхуу унэнийг зоригтой хэллээ.
Хүүхэд байхад зурагтаар нэг ийм мэнгэтэй өвгөн өөрийгөө өмөөрөөд бусдыг муулаад бдаг бсан би 40 хүрлээ нөгөө өвгөн мөн л салбараа муулаад бусдаас боллоо би сайд 20 жил сайд хийсэн надад буруу байхгүй яамны цэвэрлэгч мэргэжилтнүүдийн буруу хуулийн салбарыг мафи болгожээ гээд байж байх юм
Priligy 60 Mg Kaufen http://buycialisuss.com - cialis Cialis 10 Mg Medicament canadian cialis Online Pharmacy No Rx
Buy Celexa Cheap http://viacialisns.com/# - Buy Cialis Acheter Vrai Viagra En Ligne En Antibes Buy Cialis Levitra Generico Barato