Д.Сумъяабазар: Өнчин ишиг хулгайлсан ч эрүүгийн хэрэг үүсгэнэ

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн: Д.Сумъяабазар: “Буянт мал сүрэг рүүгээ цувдаг сэтгэлээр дайрч байна. Малын бэлттчээр дээр нь буудаж унагаад гэдсийг нь цувуулаад явдаг болж. Гэтэл тухайн хулгайч хэргээ хүлээсэн мөртлөө торгуулиа төлөөд гарчихаж байгаа нь харамсалтай. Өнчин ишиг хулгайлсан ч эрүүгийн хэрэг үүсгэнэ. Сүүлийн үед малын хулгайчид өсвөр насны хүүхдээ гэмт үйлдэлдээ татан оруулж байна. Малын хулгайч залуужиж байна. Аймаг бүрт байдаг малын хулгайтай тэмцэх тасгуудаа сайжруулах хэрэгтэй” гэлээ.
УИХ-ын гишүүн М.Билэгт: “Мал аж ажуй бол нөхөн сэргээгдддэг Монголын баялаг. Мөн хүнсний аюулгүй байдлын баталгаа юм. Малын хулгайн гэмт хэрэг 80 хувиар нэмэгдсэн. Иргэдээ амгалан тайван амьдруулах нөхцөл байдлыг бид үүсгэж өгөх ёстой. Эрүүгийн хуулийн төсөлд малын хулгайтай тэмцэх талаар ямар зүйл заалт нэмэгдэж өөрчлөгдөж байгаа вэ гэдгийг асуумаар байна. Сайжирсан зүйл бий юу” хэмээн асуулаа.
ХЗБХ-ны дарга Х.Нямбаатар хариулахдаа, “24 бог, 4 бод хулгайлж байж малын хулгайд тооцогдож ял авна гэдэг буруу ойлголттой явж ирсэн. Одоо Д.Сумъяабазар гишүүний хэлсэнчлэн өнчин ишиг хулгайлсан ч ял авна. Өмнө нь 24 бог, 8 бод хулгайлахад олон тооны мал гэж тооцдог байсан бол одоо нэг адуу хулгайлсан ч хулгайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн хариуллаа.
Хууль санаачлагчдын нэг С.Бямбацогт “Энэ хуулийн төслөөр малын хулгайн гэмт хэргийн шийтгэлийг ерөнхийдөө чангаруулсан. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар мал хулгайлсан бол нэг сар баривчлах эсвэл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эсэхийг хязгаарлах эсвэл хорих шийтгэл ногдуулж байгаа. Харин энэ төсөлд нэг сар баривчлах заалтыг хассан. Ингэсгээр баривчлах хугацаа уртасна. Мөн олон тооны мал хулгайлсан тохиолдол 2-8 жил хорино гэсэн заалт одоо мөрдөгдөж байгаа. Үүнийг нарийвчилж бүлэглэн, галт зэвсэг, техник ашигласан бол 3-8 жил хорих хүртэл арга хэмжээ авахаар тусгасан. 24 бог найман бодоос дээш олон тоо гэж үздэг байсан бол таван бог нэг бодоос дээш олон тоо гэж үзэхээр болсон. Нэг бодыг гурван богоор тооцно” гэв.
Ийнхүү Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай буюу малын хулгайн гэмт хэрэгт ногдуулах шийтгэлийн чангатгах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжлээ.
У.УЯН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Onchin ishig hulgailsan buten uildver hulgailsan yal Shiitgel yag iim yalgaatai baih yostoi.Odoo manaid ishig hulgailsan . bol shitgedeg uildver ord gazar uurhai hulgailsan bol shiitgelgui ongordog.
Ард иргэдээ ядууралд оруулсан төр засгийн буруу. Өөрсдөө хэдэн тэрбумаар нь хулгай хийчихээд ичихгүй өнчин ишиг ч гэх шиг
zeregtseed suuj baigaa avilgach hulgaich naraa ehleed eruugiin hereg uusgeed shorond ni hiichiohsdaa min, ene muu sdaa bvvr ih ovoo boljee tsor tsor geed hulgail;asan mungunduu tsadaa yu, neg l ih eruugiin hereg ysrisan sdaaa
одоо сүүлийн үед зохион байгуулттайгаар мал хулгайлах гэмт хэрэг үйлддэг шүү дээ.Тэр хүмүүс нь их боломжийн амьдралтай хүмүүс байдаг шүү
Замын үүдэд чөлөөт бүс байгуулах нэрээр хятадуудыг 30 визгүй зорчих эрхээр хангаж асар олон хятад монголд оруулах гэж бна Ард иргэдээ эсэргүүцэe МАН илт хятадын эрх ашигийг нэн тэргүүнд тавьж байна