УЛС ТӨР

Д.Оюунхорол: Архи уудаг баяруудаасаа нэгийг хасаж, Бурхан багшийн дүйчин өдрийг амралтын өдөр болгоё гэсэн

Яг одоо УИХ-ын чуулган хуралдаж “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх”-ийг хэлэлцэж байна.

Уг хуулийн төсөлд Бурхан багшийн их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын 15-ныг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон бүх нийтээр амрах зохицуулалтыг тусгасан юм.

Одоо гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Энэ үеэр уг төслийн зохицуулалтыг санаачилсан гишүүдийн нэг Д.Оюунхорол “Бид уг зохицуулалтыг хийхийн тулд багагүй судалгаа явуулсан. Дүйчин өдрөөр хийсэн буян асар их энергийг хуримтлуулж чаддаг. Монголчууд бидэнд архи уудаг баярууд олон бий. Энэ баяруудаасаа нэгийг хасаж, бурхан багшийн дүйчин өдрийг амралтын өдөр болгоё гэдэг санаачилга гаргасан” гэлээ.

Т.САНТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Оюунхорол гишүүн маш ухаалгаар тэр бүр хүн анзаарахгүй сэдвээр амрах өдрийн гаргалгааг хийжээ?! Маш зөв дэмжиж байна?!

Баярлалаа
Баярлалаа

Унтах өдөр нэмэгдлээ дэн

chimgee
chimgee

mash iheer demjij bna busd oron hristiin udur amraad temdeleed busd huntedgeltei handaad bolood bna manaid orj irsen hristuud ni iim ataa hor hutgasan bdag yum bol.

иргэд олон түмэн
иргэд олон түмэн

Зайлуулдаа ийм ч амьтад энд цуглах гэждээ,ичмээр юм

зочин
зочин

энэ арслан шиг авгай тэгээд архи уудаг ямар өдрийг нь хасаад ард нийтийг нүглээ наминчлах өдрийг бий болгочивоо, бид ч тусгай өдөрт нүглээ наминчлаад л дааж давшгүй нүгэлтэнгүүд юм байж, энэ 76 өөрсдөө нүгэлгүй юм болов уу

Зүгээр л
Зүгээр л

Бүтэн сайндаа сайн унтчихад л болно штээ

ochir
ochir

uhej dald ormor yum daa burhan shutdeggui ni tegeed yahiin neg udriin tsaling ene evgain kuveitiin sangaas idsen mungunuus uguh yumuu

Холбоотой мэдээ

Back to top button