Днипро голын далан эвдэрч, байлдааны талбар үерт автжээ

Өмнөд Украины фронтод хоёр улсын цэргийг тусгаарлан байрладаг Днипро голын далан мягмар гарагт (2023.06.06) эвдэрч их хэмжээний ус байлдааны талбарт цутгасан байна. Украин болон барууны орнууд ОХУ-ын армийг тус даланг сүйтгэн дайны гэмт хэрэг үйлдлээ гэж буруутгасан юм.
Харин Кремль эсрэг довтолгооны ахиц бага байгаа тул хүмүүсийн анхаарлыг өөр зүйлд шилүүлэхийн тулд Украин Днипро голын далан дэлбэлсэн гэж мэдэгдсэн байна. Харин зарим Орос албан тушаалтнууд тус далан гадны нөлөөгүй эвдэрсэн гэж мэдэгджээ. Гэсэн хэдий аль аль тал хэн нь буруутайг нотлох баримт хараахан үзүүлээгүй байна.
Геневийн конвенцод усны даланд халдах нь дайны гэмт хэрэгт тооцогддог. Учир нь гэвэл далан маш их хэмжээний усыг барьж байдаг тул сүйтгэсэн тохиолдолд олон тооны энгийн иргэдийн амь насанд хүрэх аюултай аж. Тус далангийн ойролцоо оршин суудаг Александр Сёмык “Reuters” агентлагт хэлэхдээ “Усны түвшин нэг метрт хүрсэн. Одоогоор юу болохыг ажиглаж байгаа ч муу зүйл битгий болоосой гэж хүсэж байна” хэмээжээ.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямар юмаа бичээд бгаа юм бэ.Украйнд Днепр гэж л мөрөн бий.Бас Женевын конвенц гэж бий.Ямар ч мэдлэггүй сэтгүүлч нэр зүүсэн новшнууд