ДЭЛХИЙ

Хоккайдод 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Ням гарагт (2023.06.11) Японы хамгийн хойд хэсэгт байрладаг Хоккайдо мужид 6.2 магнитуд хүчтэй газар хөдлөлт болсон талаар тус улсын цаг уурын алба мэдээлсэн байна. Гэхдээ одоогийн байдлаар цунамигийн анхааруулга хараахан гаргаагүй байгаа юм.

Япон газар хөдлөлтийн эрчмийг 0-7 хүртэл үнэлдэг. Хоккайдо мужийн өмнөд хэсэг болон Читосэ хотод эрчим 5 хүрсэн бол Саппоро, Хакодатэ хотуудад газар хөдлөлтийн эрчим 4 хүрсэн аж. Цагдаагийн албанаас мэдээлснээр газар хөдлөлтийн улмаас нас барсан хүн одоогоор бүртгэгдээгүй байна.

Тус газар хөдлөлт Хоккайдо мужийн өмнөд хэсэгт оршдог Уракава тосгоны далайн эргийн ойролцоо газрын гүнээс 136 километрт болж, чичирхийлэл нь Японы зүүн хойд хэсэг хүртэл мэдрэгджээ. Газар хөдлөлтөд өртсөн бүсэд байрладаг Томари атомын цахилгаан станц, Аоморигийн цөмийн түлш боловсруулах байгууламжийн үйл ажиллагаанд доголдол гараагүй юм.

Эх сурвалж: Kyodo News

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button