НИЙГЭМ

НҮБ: 3-10 жилийн дараа Монголын бэлчээр нутгийн 30 гаруй хувь нь нөхөн сэргэхээргүй цөлжинө

НҮБ-ын Хөгжлийн агентлагаас Монгол Улс сүүлийн 30 жилд нийт бэлчээр нутгийнхаа 25 хувийг цөл болгосон хэмээн мэдээлжээ. Тодруулбал, ган гачиг болоод цөлжилттэй тэмцэх дэлхийн өдрөөр НҮБ-ын хөгжлийн агентлагаас дараах мэдээллийг албан ёсны цахим хуудаснаа гаргасан байна.

Түүнд дурдсанаар, “Ой модоо сүйтгэж, ган зуд ихээр тохиолдон, дэлхийн дулаарлаас үүдсэн цаг уурын эрс тэрс байдал, хөдөө аж аухйн тогтворгүй хөгжлийн бодлого баримталж байгаа зэрэг асуудлууд Монгол улсын цөлжилтийг хурдасгажээ. Сүүлийн 30 жилд Монголын бэлчээр нутгийн 25 хувь нь элс болон хувирсан байна. Олон улсын байгууллагууд бидний талаар ийнхүү мэдээлж, анхаарал хандуулах шаардлагатай байгааг сануулсаар. Монгол дэлхийн улс орнуудаас байгалийн унаган төлөв байдлаа хадгалж үлдсэн бэлчээр нутагтай цөөхөн орны нэг.

Монгол орны газар нутгийн 71 хувийг бэлчээр нутаг эзэлдэг. Харамсалтай нь 65 хувь нь тодорхой хэмжээнд доройтож, үүний 13 хувь нь дахин байгалийн аясаараа нөхөн сэргэх чадвараа алджээ. Ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол 3-10 жилийн дараа бэлчээр нутгийн 30 гаруй хувь нь нөхөн сэргэхээргүй цөлжинө” гэж Монгол орны бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайланд онцолжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button