Нийгмийн

Баян-Өлгийд сураггүй алга болсон 23 настай эмэгтэй олдоогүй байна

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан багийн 15 дугаар гудамжинд иргэн Н-ын гэрээс Булган сумын дөрөвдүгээр багийн харьяат иргэн Л /23 настай, эмэгтэй/ энэ сарын 23-нд 07:00 цагт гараад сураггүй болжээ.

Мөн өдрөөс тус аймгийн Цагдаагийн газар эрэн сурвалжилж байгаад үр дүнд хүрээгүй тул Ховд голын усанд эрэн хайх тухай хүсэлтийг аймгийн Онцгой байдлын газарт аравдугаар сарын 25-ны өдрийн 15:24 цагт ирүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын зургаан алба хаагч, нэг завь, нэг автомашинтай аравдугаар сарын 25-ны өдрийн 15:50 цагаас эхлэн Ховд голын модон гүүрнээс Бугат сумын Цагаантүнгэ багийн “Хар-Үзүүр” гэдэг газар хүртэл 5 км усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 18:50 цагт түр зогсоосон байна. Эрэл үргэлжилж байна гэж ОБЕГ-аас мэдээлэв.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie

Cialis (Tadalafil)No Presciption Needed http://viacialisns.com/#509 - buy generic cialis online Cephalexin Respiratory Rats Buy Cialis Alli Equals

LesOrdiff
LesOrdiff

Propecia Enlarged Prostate http://buyciallisonline.com/# - cialis price Best Price On Viagra Without Rx cialis tablets for sale Canada Pharmacy Drugs

Холбоотой мэдээ

Back to top button