ДЭЛХИЙ

Грект цагаачдын сууж явсан онгоц осолдож, 79 хүн нас баржээ

Грек улсын өмнөд эргийн ойролцоо цагаачдын сууж явсан усан онгоц осолдож харамсалтайгаар 79 хүн нас барсан байна Тус улсын эргийн хамгаалалтын алба 100 гаруй хүнийг аварч чаджээ. Онгоц Пилос тосгоны эргээс баруун өмнөд зүгт 80 километрийн зайд, эргийн харуулуудын тусламжийг хүлээн авахаас татгалзсаны дараа осолдсон байна.

“ERT” нэртэй Грек хэвлэлийн агентлаг мэдээлснээр албан тушаалтнууд тус онгоцтой хиймэл дагуулын утсаар холбогдож тусламж үзүүлэхийг хүссэн ч тэд “Бид Итали руу л хил давмаар байна, өөр хүсэж байгаа зүй алга” гэж хэлжээ. Энэхүү ярианаас хэдэн цагийн дараа 01:00 минутын орчин (орон нутгийн цагаар) онгоц дээр явсан нэг хүн Грекийн эргийн хамгаалалтын алба руу онгоцны хөдөлгүүр эвдэрсэн гэж мэдэгдсэн аж.

Хөдөлгүүр эвдэрснээс төд удалгүй онгоц осолдож арван таван минутын дотор бүрэн живсэн байна. Цагаачид аврах хантаазгүй байсан тул онгоц осолдсоны дараа олон хүн харамсалтайгаар живж амь насаа алджээ. Тус онгоц Ливи улсаас Итали руу цагаачлахаар явсан 500-700 гаруй хүмүүсийг зөөвөрлөж явсан юм. Тэдний ихэнх нь 20 гаруй насны эрэгтэйчүүд байжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button