НИЙГЭМ

17 өрхөөс угаарын хийн дуудлага иржээ

Угаарын хийд хордсон байж болзошгүй дуудлагын талаарх нэгдсэн мэдээллийг холбогдох газруудаас өдөр бүр мэдээлж буй.

Холбогдох газруудаас өгч буй мэдээллээр, 2019.10.28-ны өдрийн 06:00 цагийн байдлаар Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргүүдээс нийт 17 өрхөөс 26 хүнийг хамарсан угаарын хийн дуудлага ирсэн байна. Үүнээс ЭХЭМҮТ-д 7 хүүхэд эмчилгээ хийлгэж буцсан ба Хордлогын яаралтай тусламжийн төвд 5 иргэн эмчлүүлсэн байна.

Шуурхай удирдлагын төвд бүртгэгдсэн 17 дуудлагаас 6 нь батлагдаагүй байна.

Г.ИТГЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button