Нийгмийн

“Мах март” ХХК-ийн махны үйлдвэрийн гурван ажилтан сэхээнд байна

Баянхонгор аймгийн Баянхонгор сум 9-р багт байрлах “Мах Март ХХК”-ний махны үйлдвэрийн есөн ажилтан хордож, гурван хүн хүндэвтэр гэсэн оноштойгоор тус аймгийн эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна.

Тодруулбал, энэ сарын 25-ны өдөр тухайн үйлдвэрийн ажилчид хордсон байна гэх мэдээлэл ирсэн байдаг. Уг мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газар болон Мэргэжлийн хяналтын газрын нийт арван алба хаагчид очиж ажиллажээ.

Шалгалтаар шалтгаан нь тодорхойгүй Баянхонгор аймагт үйл ажиллагаагаа явуулдаг махны үйлдвэрийн ажилчид хордогын шинж тэмдэг илэрч эмнэлэгт хүргэгдсэн байсан аж.

Тухайн махны үйлдвэрт ажилладаг тус суманд оршин суух эмэгтэй 43 настай Б.У, эмэгтэй 23 настай У.Б, эрэгтэй 51 настай А.Э, нар биеийн байдал хүнд аймгийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Мөн эмэгтэй 34 настай Д.О, эмэгтэй 48 настай Г.Б, эрэгтэй 26 настай Н.М, эмэгтэй 36 настай О.Б, эрэгтэй 21 настай Ц.М, эрэгтэй 42 настай Д.Б нар нь хөнгөн хэлбэрийн хордлого гэх оноштойгоор эмчилгээ хийлгэж байгаа юм байна.

Зарим хэвлэлийн хуудаснаа гарсанчлан яаралтай тусламжийн баг тус үйлдвэрт очиход нэг ажилтан ухаан алдсан байсан гэх ба урьдчилсан байдлаар 40 орчим хүн хордлогын шинж илэрсэн байсан гэжээ.

Харин эх сурвалжийн өгсөн мэдээллээр, тухайн үйлдвэрийн үйл ажиллагагааг нэн даруй зогсоосон. Ажилчдын хэлж буйгаар бол агуулах зооринд хөргүүрийн зориулалтаар ашигладаг бодис алдагдсан байж болзошгүй гэх мэдээллийг өгсөн билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ammiakiin hordlogo. Naadh cin mash noctoi zuil shuu

Зочин
Зочин

Шалгадаг мэргэжлийн хяналт гэж байна уу.Хүний амь нас юу ч биш болсон уу

Чинзоо
Чинзоо

Мах импэксийг ч бас шалгах хэрэгтэй дээ.
Учир нь аммиак дамжуулах шугам нь хуучирч хэрэглээнээс гарсан эрсдэл маш өндөр байгаа.
Хүний амь насанд аюул болоогүй байгаа дээр арга хэмжээ авбал дээр.

Ард
Ард

Аммиак гэснээс элэгний өвчтэй хүний цусанд аммиак их хуримтлагддагаас бие нь ядарч, анхаарал, авхаалж самбаа нь суларсан байдаг аж. Элэг муутай хүмүүс жолоо барьж яваад осолд орох нь их байдаг гэнэ шүү.

MatFuse
MatFuse

Cialis 5 Mg Assuefazione [url=http://cialibuy.com]cialis 20mg price at walmart[/url] Prix Cialis One Day Power Pill 100 Non Prescription In

StevSlarie
StevSlarie

Propecia Wikipedia [url=http://viacialisns.com]п»їcialis[/url] Buy Celebrex With No Prescription Cialis Buy Trazadone

Холбоотой мэдээ

Back to top button