ДЭЛХИЙ

Хятад саятан их сургуулийн элсэлтийн шалгалтад 27 удаа унажээ

Нэгэн Хятад саятан их сургуулийн элсэлтийн шалгалтдаа 27 дахь удаагаа унасан байна. Өнгөрсөн баасан гарагт (2023.06.23) болсон шалгалтад 56 настай Лянь Ши 750-аас 424 оноо авчээ. Түүний дүн нь БНХАУ-ын бүх их сургуулийн босго онооноос 34 оноо дутаж байгаа юм.

Энэ жил 13 сая гаруй Хятад сурагчид их сургуулийн шалгалт өгсөн. Лянь орон нутгийн хэвлэлд ярилцлага өгөхдөө энэ жил гаргасан үр дүндээ сэтгэл дундуур байгаагаа хэлж, мөрөөдлөө биелүүлж чадахгүй байх вий гэж бодож байна хэмээжээ.

Сичуань мужид оршиг суудаг тэрбээр “Tianmu News” агентлагт хэлэхдээ “Би өмнө нь “Орж чадахгүй гэдэгтээ итгэхгүй байна” гэж хэлдэг байсан. Гэхдээ би одоо шантарч байна” гэсэн юм. БНХАУ-д их сургуулийн шалгалт маш өрсөлдөөнтэй явагддаг. Тус улсын Засгийн газраас гаргасан албан ёсны тоо баримтаас харвал 2021 онд төгссөн сурагчдын 41.6% нь их сургууль, коллежид элсэж орж чадсан аж.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button