Нийгмийн

Дуучин Б.Амархүүг өнөөдөр шүүнэ

Өнгөрөгч есдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө нэр бүхий зочид буудлын үүдэнд, өөрийн машин дотроо хар тамхи хэрэглэж байгаад саатуулагдсан дуучин Б.Амархүүг өнөөдөр шүүнэ. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид түүнийг үйлдэл дээр нь саатуулсан бол Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд буй.

Холбогдох шүүх хурал өнөөдөр буюу аравдугаар сарын 29-ний 14.00 цагаас эхэлнэ.

Х.ЭРХЭС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button