Нийгэм мэдээ

ХӨСҮТ: Цусан суулгын 630 тохиолдол илрээд байна

ЭМЯ-наас шуурхай хэвлэлийн хурал зарлаж, ХӨСҮТ, ЗООНОЗ-ын үндэсний төв, НЭМҮТ, ГССҮТ-ийн удирдлагууд, ЭМЯ-ны төлөөлөл оролцон цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл өглөө.

ХӨСҮТ: Үерийн улмаас цусан суулга, балнад, шар өвчин дэгдэх эрсдэлтэй-

Үер усны аюулын үед гэдэсний халдварт өвчин үүсэх эрсдэлтэй. Зарим халдварын вирус хөрсөнд байдаг учир хөрсний усаар дамжин гэдэсний халдварт өвчин үүсэх эрсдэл өндөр байдаг. Үерийн дараах халдвар бохирдлоор дамжин дэгддэг. Цусан суулга, балнад, халдварт шар өвчний тархалт дэгдэх эрсдэлтэй. Тиймээс,

Үерийн усанд хүрэхгүй, хөл нүцгэн явахгүй

Үерийн усанд хүрсэн бол гараа сайн угаах

Гараа бохирдсон тохиолдол бүрд угаах

Хүүхдүүдээ гадуур тоглуулахгүй байх

Булаг шандны ус шууд уухгүй байх

Үерийн ус туулсан бол гутлаа үүдэнд тайлах, боломжтой бол гутлаа хлорын уусмалаа цэвэрлэж наранд хатаахыг зөвлөж байна.

Өнөөдрийн байдлаар цусан суулгын 630 тохиолдол илрээд байна. Ер нь бол дулааны улиралд үер уснаас үүдсэн гэдэсний халдварт өвчин, хоолны хордлогын тохиолдол нэмэгддэг. Тэгэхээр иргэд мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөгөө, зөвлөмжийг сайтар дагахыг зөвлөж байна. Бид цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан зургаан хүнтэй яаралтай тусламжийн багийг идэвхжүүлэн ажиллууж байна.

-ЗООНОЗ-ын үндэсний төв: Галзуугийн эрсдэл хоёр дахин нэмэгдсэн-  

Халдварт өвчин дамжих зам, дамжуулагч, хүлээн авагч гэж явдаг. Үер усны үед ундны ус, шууд хавьтал, хүнээс хүнд халдварлаж үүсэх эрсдэл байдаг. Манай байгууллага халдварт өвчний талаар  мэргэжил, арга зүйн зөвлөгөө, сургаль өгч байна. Халдвараас сэргийлнэ гэдэг угааж, арчина л гэсэн үг. Нойл, бохирын цооногоо халдваргүйжүүлээрэй. Мөн хөдөө аялал амралтаар явахдаа зоонозын халдвараас урьдчилан сэргийлэх шаардлагатай байна. Сая Говь-Алтай аймагт гарсан тарваган тахал өвчний халдвар өвчлөл намжиж байна. Гэтэл өчигдөр Завханаас таван тарвага оруулж ирж байна.  Галзуугийн эрсдэл хоёр дахин нэмэгдээд байгаа.  

-ГССҮТ: Гамшгийн үед иргэд арьсны бүрэн бүтэн байдлаа сайн анхаарах хэрэгтэй-

Монгол улсын хэмжээнд осол гэмтэл сүүлийн 10 жилд нэмэгдсээр байгаа. Олон антибиотект тэсвэртэй нянгийн халдварыг авснаас эд эрхтнээ тайруулахад хүрч байна. Тийм учраас арьсны  бүрэн бүтэн байдлыг хамгаалах, бохир ус руу орохгүй байх хэрэгтэй. Мөн нуралт, нүх  олноор үүсч тийш орж гэмтэх, нүхэн жорлонд унах тохиолдол их байна. Усаар туулж байхдаа тогонд цохиулдаг. Мөн бид замын цагдаагийн газартай хамтран аян зохион байгуулахад ослын хэмжээ 50 хүртлэх хувиар буурдаг. Одоо иргэд наадмаар хөдөө явахдаа болгоомжтой зорчиж, дүрмээрээ яваарай. Түүчнлэн зун барилга, үйлдвэржилттэй холбоотой гэмтэл ихэсдэг. Энэ жил л гэхэд 30 хувиар нэмэгдсэн байна. Усанд живэлт нэмэгдэж, 20 нас баралт бүртгэсэн. Тэгэхээр иргэд ямар ч тохиолдолд анхаарал хяналтаа сайжруулах, аюулгүй байдлаа хангах хэрэгтэй байна.

-Есөн цэгт Яаралтай тусламжийн баг ажиллаж байна-

ЭМЯ: Эрүүл мэндийн сайдын 04 тоот албан даалгаврыг бүх газар хүргэж, тусламж үйлчилгээний бэлэн байдалд үүрэгжүүлсэн.  Дэд сайдаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг ажиллаж байна. Мөн Нийслэлийн хэмжээнд засаг даргын захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлыг 9 цэгт яаралтай тусламж үйлчилгээ 24 цагаар ажиллана. Тухайн цэгүүдээс өнөөдрийн байдлаар 74 хүн үйлчилгээ авсан байна.

Мэргэжлийн байгуулагууд үерийн голомтод ажиллаж буй хүмүүст хамгаалах хэрэгсэлээр ханган ажиллаж байна. Мөн өнөөдөр ХӨСҮТ-өөс голомтод ажиллаж байгаа 700 ажилтанд гэдэсний халдвараас хамгаалах бэлдмэлийг хүргэж өгнө. Мөн ариутгалын 60 компани өнөөдрөөс зам талбайд ажиллаж эхэлжээ.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Baigalimaa
Baigalimaa

Undurjuulsen belen baidald avch boloh buh arga hemjeegee avch ajillaj baigaa baiguullaga bolon alban haagchdad talarhaj bna

Холбоотой мэдээ

Back to top button