Нийгэм мэдээ

Хязаалан насны 173 дугаартай унаач гараанаас гарахдаа мориноосоо унажээ

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан өнөөдөр /2023.07.10/ хязаалан насаар эхэллээ.

Хурдан морины уралдаан эхлэхээс өмнө Хурдан морины салбар хороо хуралдаж, унаач хүүхдийн аюулгүй байдал, хувцас стандарт эсэхэд хяналт тавьж ажилласан.

Морь уралдааны гараанаас гарах үед 173 номертой 10 настай эрэгтэй хүүхэд морьноос унасан бөгөөд хүүхдийг 103 түргэн тусламжийн эмчийн үзлэгт оруулжээ. Ингээд хүүхдийн биеийн байдлыг хэвийн гэж оношилж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button