Нийгэм мэдээ

Архангайн Хотонт сумын хүнсний дэлгүүр, цайны газрууд үерт автжээ

Архангай аймгийн Хотонт суманд өчигдөр /2023.07.11/ 21:59 цагт дуу цахилгаантай хүчтэй аадар бороо орсны улмаас айлууд үерт автсан гэх дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

Мөн 40 айл өрхийн 17 гэр, 23 байшин, дөрвөн хүнсний дэлгүүр, дөрвөн цайны газар, хоёр агуулах үерийн усанд автжээ. Үерийн усанд боогдсон 17 иргэнийг Онцгой байдлын газрын алба хаагчид нүүлгэн шилжүүлжээ.

Одоогийн байдлаар үерт өртсөн дөрвөн хүнсний дэлгүүр, хоёр цайны газрын үерийн усыг бүрэн соруулж, лаг шаврыг зөөвөрлөн, зургаан гэрийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн байна.

Үерийн голомтод Онцгой байдлын газар, сумын мэргэжлийн анги, иргэд зэрэг 70 гаруй  хүн, 10 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгааг ОБЕГ-аас мэдээлэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button