Япон улс Байгалийн түүхийн музейг сэргээн засварлахад туслахаа илэрхийлсэн ч Засгийн газар зөвшөөрсөнгүй

Байгалийн түүхийн музейн барилгыг нураах эсэх маргаан эцэслээгүй байна. Тодруулбал, аравдугаар сарын 21-ний өдөр Байгалийн түүхийн музейн барилгыг нураах тендерийг түдтгэлзүүлэх шүүхийн шийдвэр гарсан. Захиргааны хэргийн шүүх дээр иргэн Ц.Уянга тэргүүтэй нийслэлийн иргэд соёлын өвөө хамгаалан үлдэхээр нэхэмжлэл гаргаж, шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгээр тус музейн барилгыг нураах тендерийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байдаг.
Ц.Уянга нар үргэлжлүүлэн Газар хөдлөлтийн эрсдэлд орсон Соёлын өвийн барилгуудыг сэргээх ажлыг санхүүжүүлдэг Глобал сан болон түүнийг нь хийж хэрэгжүүлдэг олон улсын байгууллагатай холбоо тогтоож дэмжлэг авсан байдаг. Гэвч уг дэмжлэгийг Монгол улсын Засгийн газар дэмжиж, оролцоогүй гэлээ.
Иргэн Ц.Уянга энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа баримтууд хавсарган мэдээлэхдээ:
“Энд байгаа олон улсын байгууллагуудад хандахад Японы Засгийн газраас дэмжлэг хүсэх бололцоог хайхаа амлав. 35 сая иен хүртэлх буцалтгүй тусламжийн тендерт оролцоход ашгийн бус, хувийн ААН бус, гагцхүү нийтийн өвийн өмч байх ёстой тул гагц Манай Засаг л хүсэлт гаргах эрх бүхий байхаар байна.
Байгалийн түүхийн музейг энэ оны шилдэг төсөл болох Непалын газар хөдлөлтөд өртсөн Гайди Байдак Хааны ордонг сэргээн зассан ОУ-н мэргэшсэн Глобаль байгууллага нь сэргээн хүчитгэж, Японы сан санхүүжилтийг дэмжих бололцоотой тул Японы ЭСЯ туслах боломжтой, бас сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Даанч манай дарга нар ёстой нураана л гэсэн бол нураана гэдэг дээрээ бат зогссоор байна.
Энэ ОУ-н буцалтгүй тусламжийн тендерийн аппликэйшн хүлээн авах хугацаа 11 сарын 30-нд дуусна! Би үнэхээр хүчин мөхөсдөөд бнаа. Үүний төлөө би яаж ажиллаа даа. Арайчуу нэг Монголтой холбонгуут Монголын, ЗГ нулимаад суух юм. Та бүхэн минь туслаач! ЗГ-г шахаж шаардаж өгөөч!” гэжээ.
Т.САНТ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Lasix Netherlands http://cheapcialisir.com - cialis canada Orlistat 60 For Sale cialis 20mg for sale Cephalexin Description