УЛС ТӨР

С.Амарсайхан: Дахин хүний амь насыг эрсдүүлэхгүй байх тал дээр анхаарч ажиллаж байна

“Тавантолгой түлш” компанийн сайжруулсан шахмал түлшинд найман иргэн амь насаа алдаж, 800 орчим иргэн угаартсан харамсалтай хэрэг гарсан. Энэ асуудалтай холбогдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлгийн нэр бүхий 11 төлөөлөгч, МАН-ын бүлгийн төлөөлөгч С.Мөнхчулуун нар ерөнхий сонсгол зохион байгуулах санаачилга гаргасан юм. Энэхүү нээлттэй сонсгол яг одоо /2019.11.04/ Нийслэлийн иргэний танхимд болж байна.

“Нийтийн сонсгол зохион байгуулах журам”-д заасны дагуу Ерөнхий хяналтын сонсголд оролцох иргэд, шинжээч, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудыг урьдчилан бүртгэсэн. Мөн олон нийтэд мэдээлэл түгээх хэвлэл мэдээллийн байгууллагуудын хүсэлтийг бичгээр авч, оролцуулж байна. Төрийн болон төрийн бус 34 байгууллагын төлөөлөл, 213 иргэн оролцохоор бүртгүүлснээс 58 иргэн үг хэлэхээр бүртгүүлжээ. Нэг хүн 3 минут үг хэлэх аж.

Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хэлэхдээ “Эрдэнэт хүний амь насыг дахиж эрсдүүлэхгүй байх, хохирсон иргэдэд шаардлагатай арга хэмжээг авах зорилгоор  ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Алдаа оноог аль болох богино хугацаанд засаж залруулах, шаардлагатай. Энэ чиглэлээр үүрэн холбооны оператор компаниудтай хамтран ажиллаж, сэрэмжлүүлэг хүргэх, нийслэлийн төр захиргааны 90 гаруй агентлагийн 3000 гаруй ажилтан албан хаагч гэр хорооллуудаар явж, иргэдэд зөвлөмж өгч ажиллалаа”

П.УРНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button