УЛС ТӨР

Д.Эрдэнэбат: АМНАТ-ийн хуульд давхар татвар олгогдохгүй байх хувилбар гаргана

УИХ дахь АН-ын зөвлөл хуралдлаа. Хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, өнгөрөгч долоо хоногт хятадууд Монгол улсад нууцаар бүлэглэсэн зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулж байсан нь илэрсэн асуудлыг хэлэлцжээ. Эл асуудлаар холбогдох байгууллагын хүмүүсээс хаалттай мэдээлэл сонссон байна. Түүнчлэн 2020 оны төсвийн талаар болон АМНАТ-ийн хуулийг хэлэлцжээ.

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Энэ баривчилгааны үед 1.5 тэрбум төгрөгийн их хэмжээний мөнгө хураасан байна. Мөнгө угаах үйл ажиллагаа энэ цахим сүлжээний дор илт явагдсан байна. Үндэсний аюулгүй байдлын талаар юу хийх вэ. Энэ хэрэг гарснаар Монгол орон хяналт сул, эзэнгүй орон болсныг харуулж байна. Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газраас жуулчлалын ангиллын 30, бизнесийн ангиллын 94, Хөх хотын Консулаас жуулчлалын ангиллын 566, бизнесийн ангиллын 48, Бээжингийн ЭСЯ жуучлалын ангиллын 41 жуулчид орж ирсэн байна. Үндсэндээ Хөх хотоос авсан байна. Монголоос ямар нэг урилга явуулахгүйгээр  бүлэг жуулчдын визийг хүссэнээр нь олгодог Засгийн газрын тогтоол гаргасан байна” гэлээ.

Мөн тэрбээр, “2020 оны улсын төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг энэ долоо хоногт хийнэ. Энэ төсөв сонгуулийн, улстөржсөн, МАН-ын мөрийн хөтөлбөрийг гүйцэлдүүлэх гэсэн төсөв болсон. Бид төсвийн талаарх дүгнэлтээ хүргүүлнэ. Дараа нь ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцлээ. Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгосон энэ асуудлыг УИХ яаралтай хэлэлцэх ёстой. АН өөрийн хувилбараа дэвшүүлнэ. Яагаад гэвэл АМНАТ-ийн хуульд давхар татвар олгогдохгүй байх  хувилбарыг гаргаж байна.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа, “ҮХЦ-ийн дүгнэлтийг яаралтай авч хэлэлцэх шаардлага тулгарч байна. 1.3 их наяд төгрөгийн ордогын ашигт малтмалын нөөц ашигласны татвараас бүрдүүлдэг. Гэтэл ҮХЦ-ээс Ашигт малтмалын тухай хуулийн хэд хэдэн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гээд дүгнэчихсэн. Үүнийг засах хэрэгтэй. Үндсэн хуульд нийцүүлэхийн тулд УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу хууль санаачилж, яаралтай горимоор хэлэлцүүлэх учиртай. АН-ын зүгээс уг хуулийн заалтуудыг сайжруулах хувилбар боловсруулаад Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлж байна” гэлээ.

П.УРНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button