Нийгмийн

Хятадуудын толгойлогч гэгдэх 14 иргэн хоригджээ

Монгол Улсад байрлалтай таван зочид буудлаас өнгөрөгч аравдугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 780 гаруй хятад иргэдийг баривчилсан билээ. Улмаар өнгөрөгч бямба гарагт БНХАУ руу албадан буцаасан.

Тэдгээрийг очсон даруйд БНХАУ-ын цагдаагийн албан хаагчид хүлээн авч бөгөөд тус бүрээр нь байцаалт явуулж, шалгах юм байна. Эдгээр хятад иргэдийг нутаг буцаахад нийт 100 сая гаруй төгрөг зарцуулсан бөгөөд БНХАУ-ын Элчин сайдын яамнаас гаргажээ.  

800 орчим иргэнийг Монголд авчрах ажлыг зохион байгуулсан толгойлогч гэх 14 хятад иргэнийг яг одоо цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Тэдний нэг нь монгол иргэн гэх мэдээлэл ч байгаа юм.

Орогнуулж байсан зочид буудал, мөн үүрэн холбооны хоёр оператор компанийг ч шалгаж эхэлсэн бөгөөд урьдчилсан байцаалтаар цахим казино, мөнгө угаалт байсан гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Баригдсан 800 хятад иргэний 103 нь эмэгтэйчүүд байсан ажээ.

П.УРНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button