УЛС ТӨР

БАЙНГЫН ХОРОО: Н.Баяртсайханыг албан тушаалаас нь чөлөөлөхийг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг  албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Тэрбээр УИХ-ын дарга Г.Занданшатарт нээлттэй захидал илгээж, албан тушаалаа өгөхөд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЭРДЭНЭБАТ: Сая Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн ирсэнгүй. Эзэнгүй үед нь хүний хувь заяа шийдчихлээ. Том байгууллага толгойлж байсан хүн ирээд ажлаа  ярьж болдоггүй юм уу. Нээлттэй захидал бичингүүт нь ингээд чөлөөлчихдөг юм уу. Хууль дүрэм гэж байдаггүй юм уу гэж асуумаар байна. Ингээд хоёр хүн чөлөөлчихдөг юм байж. Саарал жагсаалтад орсон гол буруу нь Засгийн газраас үүдэлтэй юм билээ. Та нар сайд нартаа хариуцлага тооцох хэрэгтэй.

УИХ-ЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮ: Саарал жагсаалтад Монгол Улс яагаад оров.Ц.Нямдорж гэдэг хүн саарал жагсаалтад орохгүй  байх үндэслэлээ олон улсад тайлагнасан уу.

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: Саарал жагсаалтад орсон дөрвөн шалтгаанд хариуцлагаа сайжруулах асуудлууд маш тодорхой  тусгагдаж өгсөн. Бид одоо саарал жагсаалтаас хурдан гарахаа л бодох хэрэгтэй. Системтэйгээр хийх олон ажлууд байгаа.

УИХ-ЫН ГИШҮҮН Т.АЮУРСАЙХАН: Саарал жагсаалттай холбоотойгоор хоёрхон хүнд хариуцлага тооцоод өнгөрөх нь учир дутагдалтай. Сангийн яам, Гадаад харилцааны яам ч энэ асуудалд тодорхой харицлага хүлээх ёстой. Мөн ХЗДХ-ийн яам мөнгө угаах, хар тамхи терроризмтай тэмцэх чиглэлээр юу ч хийгээгүй.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ДАМБА-ОЧИР: Эдийн засгийн байнгын хорооны даргаар хоёр жил ажиллахдаа би Монгол банктай маш сайн уялдаатай ажилласан. Н.Баяртсайхан дарга үүргээ сайн биелүүлж сайн ажилласан. Н.Баяртсайханыг солих гэж байгаа бол Н.Баяртсайханаас дутахааргүй хүн олж тавих хэрэгтэй гэж сануулмаар байна.

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН: Би хариуцлагаас зугатахгүй хүлээнэ. Гэхдээ юунаас болж саарал жагсаалтад оров гэдгийг ажлын хэсэг байгуулж тусгайлан шалгах хэрэгтэй гэж бодож байна.Энэ бол ганц байнууллагын хариуцлагын асуудал биш, энэ бол тогтолцооны асуудал.                                       

УИХ-ЫН ГИШҮҮН З.НАРАНТУЯА: Монгол Улсад хууль бус аргаар олсон мөнгө ихээр угаагдаж байна. Үүнийгээ энэ улс хянаж чадахгүй байна гэж олон улс үнэлж байна гэсэн үг. Мэдээж ажлаа хариуцаж байсан хүмүүст хариуцлага тооцох ёстой. Гэхдээ бид энэ их бохир мөнгө хаанаас гараад байна вэ гэдгээ тогтоож, хууль тогтмоожоо чангалах хэрэгтэй. Төсвийн хулгай ба авлига, уул уурхай дагасан бохир мөнгө л үүнд нөлөөлж байгаа. Энэ чиглэл дэх хяналтаа сайжруулах хэрэгтэй. Мөнгө угаахтай холбоотой Эрүүгийн хуулин дахь заалт, зүйлчлэлээ нэмэх хэрэгтэй. Хуульзүйн яам өнөөг хүртэл мөнгө угаах агуулгыг ойлгоогүй яваа шүү.

Ингээд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь дэмжлээ. Ингэснээр байнгын хорооны санал дүгнэлтээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр болов.

Г.ИТГЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

Ч. Хүрэлбаатар гэгч төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн Хотгор шанагын уурхайг солонгосуудад олон арван сая доллараар зарсан ширэн нүүрлэсэн хулгайчийг хамгийн түрүүнд Сангийн сайдаас огцруулаачээ.

ард
ард

Ч. Хүрэлбаатар гэгч төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн Хотгор шанагын уурхайг солонгосуудад олон арван сая доллараар зарсан ширэн нүүрлэсэн хулгайчийг хамгийн түрүүнд Сангийн сайдаас огцруулаачээ.

Холбоотой мэдээ

Back to top button