Гадаад мэдээДЭЛХИЙ

Чикаго хотод байшин мөргөсний улмаас 960 шувуу нэг өдрийн дотор үхжээ

Нүүдлийн шувуунууд алс холыг зорьдог улирал дэлхийн хойд тал бөмбөрцөгт эхэлсэн байгаа. Үүнтэй холбогдуулан шувууд олноороо барилга мөргөж үхэх тохиолдол гарч эхэлжээ.

Тухайлбал Чикаго хотын МакКормик Плэйс нэртэй барилгыг мөргөсний улмаас мянга гаруй шувуу нэг өдрийн дотор үхсэн байна. Мэргэжилтнүүд их хэмжээний нүүдэл, цаг агаарын таагүй байдал, барилга байгууламжид шувуу үргээх шинж чанартай бүтэц байдаггүй тул ийм олон шувуу үхэхэд хүргэсэн гэж үзэж буй.

Сайн дурын ажилчид МакКормик Плэйсийн ойролцоогоос 960 эндсэн шувуу илрүүлжээ. Гэрэл шувуунуудын орон зайн баримжааг алдагдуулдаг тул сайн дурын ажилчид барилга байгууламжуудыг хурц гэрлүүдээ унтраахыг уриалсан байна.

Тус барилгатай ойр оршдог музейн экологийн хамгаалагч Дуглас Стоц “NPR” агентлагт хэлэхдээ “Нэг шөнийн дотор нэг жилд бүртгэгддэг тооны шувуу үхлээ” гэжээ.

2019 онд Корнеллийн их сургуулийн Шувуу судлалын лаборатори явуулсан судалгаагаар АНУ-д жил бүр 600 сая орчим шувуу байшин мөргөсний улмаас үхдэг гэсэн тооцоо гарч байсан юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button