G-Dragon хар тамхины хэргээр мэдүүлэг өгөхөөр цагдаагийн албанд ирлээ

Алдарт “BIGBANG” хамтлагийн ахлах Квон Жи Ён буюу G-Dragon-ыг хар тамхи хэрэглэсэн гэх хэргээр БНСУ-ын цагдаа нар шалгах болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл тэрбээр хар тамхины хэргээр анхны мэдүүлгээ өгөхөөр Инчон хотын цагдаагийн албаны байр луу орсон байна. G-Dragon цагдаагийн байр луу орохоосоо өмнө “Би хууль бус хар тамхины хэрэгт холбогдоогүй. Үнэнийг илчлэхийн тулд өнөөдөр энд ирлээ” гэж хэлжээ

Цагдаагийнхан түүнээс хар тамхины шинжилгээ шууд авч, дараа нь шээс болон үснээс авсан дээжийг Шүүхийн шинжилгээний үндэсний албан явуулж нарийн шинжлүүлэх аж.
2011 онд G-Dragon мөн хар тамхины хэрэгт холбогдож байсан. Тэрбээр тухайн үед марихуан хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч ямар бодис хэрэглэсэн талаараа мэдээгүй гэж хэлсэн. Үүний дараа прокурорууд түүний эсрэг үүсгэсэн хэргийг хаасан юм.
Эх сурвалж: Yonhap












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.