Нийгэм мэдээ

Дата: Хэнтийн Дэлгэрхаан суманд 1,4 тэрбумаар барьсан 100 ортой дотуур байр ашиглалтад оржээ

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд 100 ортой дотуур байр баригдаж, ашиглалтад оржээ. Барилгын ажлыг БШУЯ-ны захиалгын дагуу "Шигота" ХХК-ийн зураг төслөөр "Их-Очирт хүрдэн" ХХК хийж гүйцэтгэсэн байна.

Тодруулбал, БШУЯ-ны захиалгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн худалдан авах ажиллагааны газар 2021 оны 12-р сард Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд 100 ортой дотуур байр барих барилгын ажлын тендерийг зарласан байна. Гүйцэтгэгчээр "Их-Очирт хүрдэн" ХХК шалгарч, улсын төсвийн 1,4 тэрбум төгрөгөөр барилгын ажлыг хийж гүйцэтгэжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button