ГССҮТ: Халтирч унах нь агшин зуурын тохиолдол тул зориудаар хянах боломжгүй

Их хэмжээний цас орсон 11-р сарын 03-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх буюу 7 хоногийн хугацаанд ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт халтирч унасны улмаас бэртсэн 336 хүн очжээ. Тодруулбал, ГССҮТ-ийн төв эмнэлэгт 292, салбар эмнэлэгт 44 хүн очсон байна.
Халтирч унасан хүмүүсийн дийлэнх нь мөчдийн буюу гар сарвуу, хөлийн шилбэ, дунд чөмгийн хугарал, тохой шуу, мөр, түнхний гэмтэлтэй очиж байгаа аж. Мөн аарцаг нурууны гэмтэл, гавлын ясны цууралт, тархины цус хуралттай хүнд бэртэл ч бүртгэгджээ.
Чиглэлийн байгууллагуудаас өгч буй халтирч унахдаа анхаарах зөвлөмжийг бодит байдал дээр дагаж, мөрдөх боломжтой эсэхийг ГССҮТ-өөс тодруулахад "Хүн санаатайгаар халтирч унадаггүй. Агшин зуурын тохиолдол тул яаж унахаа хянах боломжгүй.
Харин халтирч унахаас урьдчилан сэргийлж анхаарал болгоомжтой явах, хувцаслалтдаа анхаарах, өндөр настнууд түшиж тулах хүнтэй хамт явах хэрэгтэй. Хэрэв халтирч унаад хөнгөн хэлбэрийн хугарал, гэмтэл авсан бол хатуу зүйлээр зөөлөн чиг барьж боогоод эмнэлэгт ирэх, хүнд хэлбэрийн гэмтэл авсан бол хөдөлгөөн хийхгүй яаралтай түргэн тусламж дуудахыг зөвлөж байна. Дур мэдэн гэртээ эмчлэх гэж цаг алдсанаар ус гүйж хавагнан тусламж үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй болдог" гэсэн юм.
11-р сарын 07-ны өдөр ГССҮТ дээр халтирч унаж бэртсэн 38 хүн очсон бол 11 сарын 08-ны өдөр 84 болж хоёр дахин нэмэгджээ. Цаашид ч нэмэгдэх төлөвтэй байгааг хэлж байв.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Халтирч унсан хүмүүс хохирлоо Нийслэл хотоос ав. Яагаад гэхээр халтирч унах бүхийл боломжийг тэд бий богосон. Явган хүний замаа халтирдаг чулуугаар хийсэн. Нийслэл одоо хариуцлага хүлээх болсон. Та нөхдийн тавьсан гялгар зам дээр иргэд халтирч унаж хөл гараа хугалсаар байна. Хөрөнгө мөнгө сэтгэл санааны хохиролыг нийслэл гаргах ёстой. Энэ бол шударга зарчим, хаана хаанаа хариуцлага хүлээдэг болоё. Тиймээс иргэд шүүхэд ханд.