Нийгэм мэдээ

Ногоон автобуснуудыг нийтийн тээвэрт явуулахгүй

Дуулиант ногоон автобуснуудыг техникийн оношилгоонд оруулж, шинэ гэсэн дүгнэлт гаргачихвал буцаан авч нийтийн тээвэрт явуулах уу гэдэг иргэдийн сонирхлыг татахын зэрэгцээ бухимдлыг төрүүлээд буй.

Тэгвэл Нийслэлийн засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Нийслэлийн зүгээс ногоон автобуснуудыг тендерийн гэрээний шаардлагыг хангаагүй тул авахгүй гэдгээ мэдэгдсэн. Тухайн автобуснуудыг шинжээчид шинэ гэж тодорхойлсон ч шаардлага хангахгүй байгаа тул буцааж авахгүй. НЗДТГ "Тэнүүн-Огоо" ХХК хоорондын гэрээт ажил нэгэнт зогссон тул одоо тухайн автобуснуудыг тус компани хэзээ, яаж буцаах процесст ч нийслэлээс оролцохгүй" гэлээ.

Мөн Нийслэлээс тендерт зарцуулсан төсөв хөрөнгийнхөө хохирлыг нөхөн төлүүлж барагдуулна гэв. "Тэнүүн-Огоо" ХХК-ийн нийлүүлсэн ногоон автобуснуудын хэрэг залилан, хууран мэхлэлтийн шинжтэй эсэхийг хуулийн байгууллага шалгаж байгаа бөгөөд АТГ-аас 25 хүнийг хэрэгт татан, мөрдөн шалгах процесс үргэлжилж байгаа билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тэгээд яах гэж үр ашигүй зардал гаргаж оношлогоонд оруулж бга юм дээ бас хэн нь цавчаа хийж бга юм уу

Холбоотой мэдээ

Back to top button