Нийгэм мэдээ

Гашуунсухайт-Ганц мод чиглэлд автобус явж эхэллээ

Өмнөговь аймгийн Гашуунсухайт болон БНХАУ-ын Ганц мод боомтын зорчигч тээврийн үйлчилгээг нээлээ.

2023 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр туршилтын тээврийг хийж, Хятадын талд нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулснаар үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэллээ. Иргэд боомтоор зорчих тасалбараа Тайван зогсоолын нэг цэгийн үйлчилгээний төвөөс худалдан авах бөгөөд суудлын жижиг машин, хувийн унаагаар хилээр нэвтрэхгүй, зөвхөн автобусаар зорчих юм байна.

Гашуунсухайт боомтоос Ганц мод боомт хүртэл том хүн 25000 төгрөг, хүүхэд 12500 төгрөгөөр, Ганц мод боомтоос Гашуунсухайт боомт хооронд том хүн 50 юань, хүүхэд 25 юаниар зорчих аж.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button