Эрс хүйтэрч, цасан шуурга шуурна
Өнөөдөр /2019.11.12/ Өмнөговийн нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 12-20 метр хүрч шороон шуурга шуурна гэдгийг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна. Харин төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, маргааш шөнө зүүн аймгуудын зарим газраар цасан шуурга шуурч хүйтрэх тул халтиргаа, гулгаа ихсэж, даваа гүвээ хаагдахыг ЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна.
Энэ сарын 16-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Салхи 13-15-нд зарим газраар секундэд 14-16 метьр, 15-нд Алтайн салбар уулсаар, 16-нд нутгийн баруун хагаст түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 14-15-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
Х.ЭРХЭС











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.