Нийгмийн

Баянхошуу орчимд АГААР ЦЭВЭР байна

Өнөөдөр 09:00 цагийн байдлаар нийслэлийн агаарын бохирдол хамгийн ихтэй байршил болох Баянхошуунд агаарын чанар цэвэр гэсэн үзүүлэлтийг зааж байна.

Өөрөөр хэлбэл Баянхошуу орчимд агаарын чанарын индекс 45-г зааж байгаа юм. Мөн Амгалан, Мишээл экспо орчимд агаар цэвэр байгаа бөгөөд нийслэлд байх АЧИ хэмжигч харуулуудаас хамгийн бага үзүүлэлтийг Мишээл экспогийнх зааж байна.

Харин МҮОНРТ, Нисэх, Толгойт орчимд бага зэрэг бохирдолтой байгаа бол Баруун дөрвөн зам, 100 айл, Монгол газар, 1-р хороолол орчимд агаарын чанарын индекс хэвийн хэмжээнд зааж байна. Бөхийн өргөө орчмын агаарын чанарыг хэмжигч харуул энэ сарын 5-наас хойш ажиллахгүй байгаа юм.

П.УРНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Манайхан зоригтой,төлөвлөгөөтэй ажиллавал болж л байна хүн бүр хичээвэл болохгүй зүйл алга. Утаагүй ямар сайхан байна аа.

Холбоотой мэдээ

Back to top button