Гадаад мэдээДЭЛХИЙ
Монгол Улс паспортын чанараар 199 орноос 79-т жагслаа

“Henley & Partners” компани 2024 оны хамгийн хүчирхэг паспортын жагсаалтыг гаргасан байна. Тус жагсаалтад 199 паспортыг эрэмбэлэхэд Монгол Улс 63 орон руу визгүй зорчих эрхтэйгээр 79-р байрт оржээ.

"Henley & Partners" нь зорчих боломжтой 227 байршлын хэд рүү нь визгүй зорчих эрхтэйг авч үзсэний үндсэн дээр улс орнуудын визний чанарыг тогтоодог байна.
2024 оны хамгийн хүчирхэг визтэй 10 орныг жагсаавал:
- Франц, Герман, Итали, Япон, Сингапур, Испани (194 улс руу визгүй зорчино)
- Финланд, БНСУ, Швед (193 улс руу визгүй зорчино)
- Австри, Дани, Ирланд, Нидерланд (192 улс руу визгүй зорчино)
- Бельги, Люксембург, Норвеги, Португал, Их Британи (191 улс руу визгүй зорчино)
- Грек, Мальта, Швейцар (190 улс руу визгүй зорчино)
- Бүгд Найрамдах Чех Улс, Шинэ Зеланд, Польш (189 улс руу визгүй зорчино)
- Канад, Унгар, АНУ (188 улс руу визгүй зорчино)
- Эстони, Литва (187 улс руу визгүй зорчино)
- Латви, Словак, Словеи (186 улс руу визгүй зорчино)
- Исланд (185 улс визгүй зорчино)
Эх сурвалж: Henley & Partners
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манайхан гадаадад хулгай хийж, гэмт хэрэгт ордогоос л тэр. Тийм этгээдүүдийг эх орондоо авчирч шүүхээр шийтгэж гэмт хэргийн явдлыг таслан зогсоох арга хэмжээ авдаггүйгээс л ийм байгаа даа. Тэр байтугай зарим дипломатууд тамхи дамлаад байдаг шүү дээ...