НИЙГЭМ

Олны танил эрхмүүдийн зургийг ашиглан, фэйсбүүкээр залилан хийдэг этгээдүүдийг баривчилжээ

Энэ оны  арван сарын байдлаар бусдыг залилсан 4125 хэрэг Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Эдгээрээс ихэнхийг нь нь цахим мэдээлэлтэй холбоотой залилангийн гэмт хэрэг эзэлжээ.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад “Тэрбээр “Олны танил хүмүүсийн зургийг ашиглан уралдаан зарлаж, шагналын 10 хувийг буцааж авах тул мөнгөө шилжүүлнэ үү гэх мэтээр иргэдийг залилдаг байсан, 2000 оны гурван залууг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн хэлтсийн алба хаагчид илрүүлэн, шалгаж байна.

Тэд ихэвчлэн дансандаа мөнгө байршуулж, бусдыг залилдаг байсан нь тогтоогдсон. Урьдчилсан байдлаар 166 хохирогч тогтоогдсон ба тус бүр 56,000 төгрөг шилжүүлснийг тогтоожээ.

Иймд энэ төрлийн үйлдлээр хохирсон иргэд байвал Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандаж, мэдээллээ шалгуулахыг анхааруулж байна.

Иргэд цахим орчинд зарласан уралдаанд оролцож байгаа тохиолдолд, эсвэл ямар нэгэн байдлаар  гүйлгээ хийх шаардлагатай болсон үед гүйлгээний утга, эзэмшигчийн нэр, данс зэргийг сайтар нягталж энэ төрлийн залилангаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна” гэв.

Н.ГАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button