Нийгэм мэдээ

Монголоос Иран улс руу автотээвэр хийдэг болно

Монгол-Иран улсын Засгийн газар хооронд агаарын болон автотээврийн хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар тохиролцлоо.

Тодруулбал, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Иран Улсын Элчин сайд Мохсен Бахтиартай хийсэн уулзалтаар хоёр улсын хооронд агаарын тээврийн болон автотээврийн хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар тохиролцов.

Хэлэлцээр байгуулагдсанаар Монголын тээвэрчид Иран улсаар дамжин ойрхи дорнодын орнууд болох Катар, Кувейт, Араын нэгдсэн Эмират улс руу тээвэр хийх боломж бүрдэх аж. Үүнээс гадна Ираны Бандер Аббас боомтоор дамжин Энэтхэгийн далайд гарцтай болно гэж үзэж байна.

Мөн баруун бүсийн экспорт, импорт транзит ачаа барааг шууд тээвэрлэж транзит тээврийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ.

Монгол хонины махыг Иран улс руу экспортолж, Иран улсаас төрөл бүрийн жимс, ногоо, барилгын материал болон хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хурдан шуурхай импортлох боломжтой болно. Үр дүнд нь хоёр тал экспортоо нэмэгдүүлж, цаашлаад  хоёр улсын иргэд, харилцан зорчих, аж ахуй нэгжүүд худалдаа бизнес эрхлэх, хоёр улсын эдийн засгийн харилцаа, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх ач холбогдолтой хэмээн ЗТХЯ-наас мэдээлээ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 22, 2024 14:25

Ашгүй дээ. Нүүрс тээх төмөр зам ажиллаад эхэлбэл том машины ажилгүй болох жолооч нарт сайхан боломж нээгдэж байгаа юм байна

Холбоотой мэдээ

Back to top button