Нийгэм мэдээ

Бөхчүүд халтиргаа гулгаа ихтэй газруудад ажиллана

Нийслэлийн Ерөнхий менежер Ц.Төрхүүгийн санаачилгаар Улаанбаатар хотын зам талбайд үүссэн халтиргаа гулгааг арилгах ажилд бөхийн дэвжээд оролцохоор болжээ.

Тодруулбал, халтиргаа гулгаанаас үүдэн Улаанбаатар хотын замын нөхцөл байдал хүнд байгаа тул иргэд, байгууллагыг өөрийн ажиллаж, амьдарч байгаа орчны цас арилгах үүргээ биелүүлэхийг Нийслэлийн Ерөнхий менежер Ц.Төрхүү уриалж,  МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба Д.Жанцандорж болон бөхийн дэвжээдийн төлөөллийг өчигдөр хүлээн авч уулзсан байна.

Бөхийн дэвжээд нийгмийн хариуцлагын хүрээнд халтиргаа гулгаа ихээр үүсэж иргэд, хүүхэд багачууд зорчиход хүндрэлтэй болсон газруудад гаргасан хуваарийн дагуу ажиллах аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хот дүүрэг нь ажлаа хийхгүй барахгүй бгааг олж харсан байна бөхчүүд нэр сүр нь доошоо орсон сэргээх хэрэгтэй

Зочин1
Зочин1

Бөх, лам нар авахаа л мэднэ, өгнө гэсэн ойлголт байхгүй ээ

Зочин
Зочин

Давсаа цацаач ээ!!! Өөр хэн ч байгаад хэрэггүй!!!!

Зочин
Зочин

Энэ мангарууд яах гэж бгаам Машин түрж өгөх юм уу?

Зочин
Зочин

тэгмээр дээ. бөх лам нар ард түмнээс бишгүй л авсан байх

Холбоотой мэдээ

Back to top button