Төрийн албаны ерөнхий шалгалт МАРГААШ эхэлнэ

Төрийн албаны ерөнхий шалгалт 2019 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр 09:00 цагт улс орон даяар нэгэн зэрэг эхэлнэ.
Ерөнхий мэдлэгийн шалгалтыг Нийслэлд арваннэгдүгээр сарын 16-17-ны өдрүүдэд, 21 аймагт 11 дүгээр сарын 16-ны өдөр, Монгол хэл, бичгийн чадварын шалгалтыг Нийслэл болон 21 аймагт арваннэгдүгээр сарын 19-ний өдөр, Дүн шинжилгээ хийх чадварыг Нийслэл болон 21 аймагт арваннэгдүгээр сарын 21-ний өдөр тус тус Аймаг, Нийслэлийн салбар комисс зохион байгуулна.
Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх иргэд www.csc.gov.mn цахим хуудсанд орж ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ХУВААРЬ цэснээс хэдэн цагт шалгалт өгөхөө нягтална аж.
Мөн өөрийн эрхээр нэвтрэн “баталгаажилтын хуудас” дээр даран орж уг хуудсыг хэвлэж, шалгалт өгөхөөр ирэхдээ иргэний үнэмлэхний хамт авч ирэхийг анхаарууллаа.
П.УРНАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.