Нийгмийн

Улсын хэмжээнд гэмт хэрэг буурчээ

Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сард 28.6 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2926-гаар буурчээ. Нийт гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс буурахад хулгайлах гэмт хэрэг 2769, дээрэмдэх гэмт хэрэг 590, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 854-өөр буурсан нь голлон нөлөөлжээ.

Харин мал хулгайлах гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 664, хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 76, залилах гэмт хэрэг 56 хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 64, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 57, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 67, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 123, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 94-өөр өссөн байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2019 оны эхний 10 сард 173.4 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 33.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 22.5 тэрбум төгрөгөөр, нөхөн төлүүлсэн хохирол 53.4 сая төгрөгөөр өссөн байна.

ЭХ СУРВАЛЖ: ҮСХ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
энх
энх

Хэрэг бүртгэл үүсгэхээ больчихоор буурчаад байгаа юм бишүү

Холбоотой мэдээ

Back to top button