Гадаадын иргэнд газрыг 100 жилээр ашиглуулж, эзэмшүүлэхийг эсэргүүцсэн өргөдөлд 87 мянган хүн нэгджээ

УИХ-ын“D-Parliament” цахим системийн “Нийтийн өргөдөл” хэсэгт Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан газрыг гадаадын иргэнд 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, мөн хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгаж нийт 100 жилээр ашиглуулж, эзэмшүүлэх нь үндэсний аюулгүй байдалд харшилж байна хэмээн холбогдох хуульд өөрчлөлт оруулахыг шаарджээ.

Тодруулбал иргэн Н.Номун-Эрдэнэ 2024 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр
"Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэн эхний удаа 60 жилээр, мөн 40 жилээр сунгаж нийтдээ 100 жилээр ашиглах, эзэмших нь үндэсний аюулгүй байдалд харшилж байгаа тул холбогдох хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж байна" хэмээн иргэдийн гомдол саналын цахим системд өргөдөл гаргасан байна. Одоогоор тус өргөдөлд 87 мянган хүн гарын үсгээ зурсан байна.
Тус санал 100 мянган дэмжлэг авбал УИХ-аар хэлэлцүүлэх юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эсрэг дуугарсан Даваасүрэн гуай нарыг л танай сайт тэнэг мангар популист гээд азар тазар гээд нэр хрч өгөөд доромжилоод байсан. Одоо энэ 87 мянган иргэд бүгд тэнэг үү
100 н жилийн дараа Хүрэлбаатар амьд байж байгаад энэ хуулиа хүчингүй болгох юм уу
газар шороогоо зарахгүй байж болохгүй болтлоо ядраа юу МАН арай дэндүү хятад үндэстэний бодлогыг гүйцэлдүүлж байнаа
Л�##�аруудаа. Тэр хуулийг чинь хэлэлцэхээ больсрн шүү дээ одоо илүү тэнэгтэхээ болиоч ээ
Хүрэлсүх ард нь байгаа
Гарын үсэг зурах юмсаан хаана очих юм