ЭДИЙН ЗАСАГ

2020 онд иргэд авч байгаа цалингийнхаа 35 хувийг татварт ТӨЛНӨ

2020 онд иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ 26 хувьд хүрч өснө. 2017 онд Монгол улс ОУВС-гийн хөтөлбөрт нэгдсэнтэй  холбоотойгоор ийнхүү нэмэгдэж буй.

2016 оны сүүлээр улсын эдийн засаг туйлдаа хүрч улмаар ОУВС-гийн өртгөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт 2017 онд хамрагдсан. Уг хөтөлбөрт хамрагдснаар иргэд аж ахуй нэгжүүдээс авах нийгмийн даатгалын шимтгэлийг үе шаттайгаар нэмэгдүүлэх амлалт өгч 2018 онд 2 хувь, 2019 онд 1 хувь ирэх онд 2 хувь буюу нийтдээ таван хувиар нэмэгдүүлэхээр хуульчилсан юм. Энэ дагуу ирэх онд ажилтан 12,5 хувь ажил олгогч 13,5 хувийн шимтгэлийг төлөхөөр болж байгаа.

Үүн дээр хүн амын орлогын албан татварт ойролцоогоор 8 хувийг төлдөг гээд тооцвол авч байгаа цалингийнхаа 35 хувийг шимтгэлд төлж байгаа юм. Өөрөөр бол нэг сая төгрөгийн цалинтай иргэн 350 орчим мянган төгрөгийг татварт төлнө гэсэн үг. Төрийн албаны цалин үе шаттайгаар нэмэгдэж байгаа энэ үед хувийн хэвшилд ажиллаж байгаа ажиллагсад аж ахуй нэгжүүдэд энэ нь бодит дарамт болж байгаа.

Өнөөдрийн байдлаар нийгмийн даатгалын сан 600 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай явж байгааг Сангийн сайд хэлсэн. Тэгвэл тус санг алдагдалтай үр ашиггүй хариуцаж байгаа төрөөс хувийн хэвшилд шилжүүлэх асуудлыг зарим гишүүд хөндөж байгаа ч энэ нь эрсдэл ихтэй гэдгийг онцолсон аж.

П.УРНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Irgen
Irgen

P.Urnaa setgyylch 35 hyviin tabar tsalingaas syytgana gej bichiv ter hUdlaa shyy. Ene nohor. Tatbar NDSH hoeriig Oilgoogyi. Baina . Ireh jil ajillagsad tsalingaas Tatbar HDSH. hoeort niileed 21,2 orchim hybiin. tog tolno.

Irgen
Irgen
Reply to  Irgen

P.Urnaa setgyylch 35 hyviin tatvar tsalingaas syytgana gej bichiv ter hUdlaa shyy. Ene nohor. Tatbar NDSH hoeriig Oilgoogyi. Baina . Ireh jil ajillagsad tsalingaas Tatbar HDSH. hoeort niileed 21,2 orchim hybiin. tog tolno.

Зочин
Зочин

erguunuudee jagsaj erh ashgaa hamgaalaach. tegeed ajil olgogchoo avaad bgaa ym shig muulaad baidiin. bayjaad kazinodood terbum terbumaar n idej bgaa n hen bn. erguutsen honi gej l ta nar bhdaa. jagsaal tsuglaan deer n ochood duugaraach utasaa samardaad tejeelgeed hevteed bhiin

Зочин
Зочин

ajil olgogchiin tulj bgaatai niileed 36% boldiin bgaa biz dee muu buunii nohoi bugs doloogch

ts
ts

сүүлийн 2 жил л 34 дүүлсэн ш дээ

Холбоотой мэдээ

Back to top button