СПОРТ

Гавьяат тамирчин Э.Ням-Очир шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар сонгогдлоо

Монголын чөлөөт бөхийн холбооноос 2024 онд шигшээ багийг удирдах дасгалжуулагчийн багийг зарлалаа. 

Тодруулбал, эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар гавьяат тамирчин Э.Ням-Очир, туслах дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Б.Бямбаа, Б.Батзориг, Л.Энхбаяр нар ажиллахаар болсон байна. Харин эмэгтэй багийг гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар ахалж, Ц.Баярсайхан, Ц.Цогтбаатар, С.Мөнхдуулдах нар туслахаар нь сонгогджээ.

Холбооны удирдах зөвлөлийн хурлаар Биеийн тамир спортын улсын хорооноос өгсөн чиглэлийн дагуу, холбогдох дүрэм журмыг баримтлан Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдыг томилсон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button