Нийгмийн

Гадаадын иргэнд газрыг 100 жилээр ашиглуулах, эзэмшүүлэхийг эсэргүүцсэн саналд 95 мянган хүн нэгджээ

УИХ-ын“D-Parliament” цахим системийн “Нийтийн өргөдөл” хэсэгт Хөрөнгө оруулалтын тухай хуулийн газрыг гадаадын иргэнд 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, мөн хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгаж нийт 100 жилээр ашиглуулж, эзэмшүүлэх заалтыг эсэргүүцсэн санал гаргаад буй. Тус саналд одоогийн байдлаар 95 мянган хүн нэгджээ.

Тодруулбал иргэн Н.Номун-Эрдэнэ 2024 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр "Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэн эхний удаа 60 жилээр, мөн 40 жилээр сунгаж нийтдээ 100 жилээр ашиглах, эзэмших нь үндэсний аюулгүй байдалд харшилж байгаа тул холбогдох хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж байна" хэмээн иргэдийн гомдол саналын цахим системд өргөдөл гаргасан юм.

Тус санал 100 мянган дэмжлэг авбал УИХ-аар хэлэлцүүлэх боломжтой.

Та саналаа өгөх бол ЭНД дарна уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 3, 2024 10:36

Хууль зөрчөөгүй асууд�##� гаргаагүй тохиолдолд жил бүр сунгадаг байх нь зөв.

Дэндүү
Дэндүү
2 сар 3, 2024 11:00

Юун 60 жил вэ? Эрх мэдэлд байгаа нөхөр 45-50 орчим жил байлаа гээд бодоход үхтэлээ санаа зовохгүй дээр нь хүүхдүүд нь 50 ,60 хүртэлээ ач зээ нар нь 30-40 хүртэлээ автобусанд суухгүй амьдрах хууль батлуулах гээд байнаадаа .
15-20 зөв ашиглах гэвэл юу юм гэхээс . Эзэмшинэ гэвэл эзэн байна гэсэн үг үү

зочин
зочин
2 сар 3, 2024 13:59

яаж сан�##� өгч бн

Иргэн
Иргэн
2 сар 3, 2024 14:18

2013 оны хуульд энэ за�##�т байж байна тэр үед Баттулга сайд их хурлын гишүүн байсан яагаад юу ч дуугарахгүй батлуулсан юм одоо яагаад гэнэт жадлан эсэргүүцэж хамаг тролоо дайчлан тэмцэнэ вэ ойлгохгүй юм ямар ашиг сонирхол байна

Зочин
Зочин
2 сар 3, 2024 17:49

Монголчуудтай адилхан хугацаатай, гэхдээ хөрөнгө оруул�##�тын зориул�##�таа зөрчвөл шууд хураадаг, зөвхөн хөрөнгө оруул�##�тын газраа аваад амьдрах газрыг өгөхгүй байр орон сууц түрээслэх болзолтой байв�##� болж л байна

Зочин
Зочин
2 сар 3, 2024 20:20

60, 40 жилээр эзэмшүүлнэ, ашиглуулна гэдэг чинь одоогийн хуульд байгаа л за�##�т шүү дээ. Юун ч хэрэггүй юманд попорч нэгдэх ч юм билээ дээ. 2012 онд хууль батлагдаад 12 жил өнгөрсөн байхад өнөөдөр сэрсэн пм шиг тэнэгтэхээ больцгооёо.

Холбоотой мэдээ

Back to top button