Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 112 жилийн ой өнөөдөр тохиож байна

Монголын утга зохиолыг үндэслэгч, Боржигон овогт Дашдоржийн Нацагдорж 1906 оны арваннэгдүгээр сарын энэ өдөр хуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, өнөөгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай хэмээх газар ядуу тайжийн гэр бүлд төрсөн гэдэг. Долоон настай байхад нь эх Цоомойн Пагма нь бие барсан тул тэрээр эцэг Дашдоржийн эвгээлд өсөж өндийжээ.
Бага насандаа гэрийн боловсрол эзэмшиж, 1921 онд Ардын хувьсгал ялсны дараа нийгэм улс төрийн ажилд идэвхтэй оролцож, хувьсгалт шинэ соёл урлагийн ажилд чармайн зүтгэж байв.
1925 онд Д.Нацагдоржийг Ленинград хотод суралцуулахаар явуулжээ. 1926-1929 онуудад Д.Нацагдорж Герман улсын Берлин хотод, дараа нь Лейпциг хотод тус тус суралцсан.
1929 онд эх орондоо буцаж ирснээс хойш нас бартал ШУХ-нд тасралтгүй ажилласан. Д.Нацагдорж шинэ үеийн Монголын уран зохиолын хөгжилд асар их хувь нэмрээ оруулж уянгын нийтлэл, тууж, өгүүллэг, найруулал, драмын жүжиг зэрэг бусад утга зохиолын шинэ шинэ төрөл зүйлийг санаачлан хөгжүүлж эхэлсэн юм.
•1921 оноос Цэргийн яаманд бичээч, Цэргийн зөвлөлийн нарийн бичгийн дарга.
•1924 онд 18 настайдаа Улсын Анхдугаар Их Хурлын зохион байгуулалтын ажилд оролцож байжээ.
•1925 оноос Бүх Монголын пионерийн товчооны дарга хийж байсан.
•1937 оны долдугаар сарын 13-нд нас барсан байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.