Охид нь нас барж, 4 зээтэйгээ үлдсэн Ц.Оюунцэцэгийнх: Хоёр өрөө байрыг хүүхдүүдийн нэр дээр баталгаажууллаа

“Eguur” мэдээллийн агентлаг СХД-ийн 32-р хороонд бүтэн өнчин 4 зээтэйгээ амьдардаг, хэвтэрт байдаг Ц.Оюунцэцэгийн амьдралыг сурвалжлан нийгмийн хариуцлагын хүрээнд хандивын аян эхлүүлсэн.
Хоёрдугаар сарын 2-нд эхлүүлсэн сайн үйлсийн аянд 8000 гаруй монголчууд халуун сэтгэл, өглөгийн гараа сунгасны үр дүнд Ц.Оюунцэцэгийнд 114 сая төгрөг цугларч, хоёр өрөө байр худалдан авсан билээ.

“Eguur” мэдээллийн агентлаг хандивын үйл ажиллагааг эхлүүлэхдээ шаардлагатай мэдээллийг бэлтгэн нийтлэх, бүх төрлийн дэм тусыг үзүүлэхээр редакц руу хандсан иргэд, ААН-ийг холбож өгөх, шаардлагатай бараа, үйлчилгээг үзүүлээч гэх саналыг ААН-үүдэд тавих зэргээр ажилласан. Хандивыг бид албан ёсоор хаахдаа ард түмнийхээ халуун дулаан сэтгэлийн дэмээр энэ хүүхдүүдэд ирсэн хоёр өрөө байрны эзэмшигчээр Ц.Оюунцэцэг эмээг, дөрвөн зээгийн хамт бүртгүүлж баталгаажуулна гэдгээ мэдээлсэн билээ.

Мөн дөрвөн өнчин хүүхдийн хамгийн бага 5 настай охиныг 18 нас хүртэл тухайн орон сууцыг зарж борлуулах, түрээслэх, бусад зориулалтаар ашиглахгүй байх гэсэн нөхцөлийг баталгаажуулахыг хүссэн юм.
Өнөөдөр Ц.Оюунцэцэг болон 5, 9, 12, 15 настай дөрвөн хүүхдийн нэр дээр байрны ордер гарч, баталгаажсан сайхан мэдээг хүргэж байна. Хандивт нэгдэж, тусламжийн гараа сунгасан халуун сэтгэлт ард түмэндээ, 4 хүүхэд болон эмээд 2.5 сая төгрөгийн хүссэн хувцсыг нь бэлэглэсэн “Bozzolo” их дэлгүүрийн хамт олонд, гурван жилийн турш сар бүр 1.5 сая төгрөгийн мөнгөн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн үндэсний үйлдвэрлэгч “Витафит” групп, байрны тавилга, цагаан сарын бэлтгэлийг бүрэн гүйцэд бэлдэж өгсөн СХД-ийн тусч залууст дахин талархлаа илэрхийлье.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одоо эцгүүдийг нь олж хүүхдийн тэтгэмжийг нь сар бүр авч хүүхдэд зарцуулах хэрэгтэй.
Сайхан сэтгэлтэй юм шүү дээ монгол түмэн минь. Сайн үйлс бүхэн дэлгэрч байх болтугай. Сайн санаат хүмүүс минь эрүүл энх байгаарай
Saixan setgeltei xumuus 4 xuuxdiin ireeduid aguu tom xurungu oruulalt xiilee dee Sain uils delgerex boltugai
за болж дээ эвий эвий
Монголчууд минь ийм сайхан сэтгэлтэй Ард Түмэн шүү дээ Монгол Эх Орон минь Мандан бадрах Болтугай
Сайн үйлс дэлгэрэх болтугай
Тэгсэн дээр туслахгүй байж хүүхдүздээс байрыг нь булаах гэсэн хамаатангууд байгаа шүү!!!!!!!!Хамгаалах нь зөв хяналт шалгалтай байлгасан дээр!!!!!!!!
Хоорондоо хэрэлдэж уралцдаг ч хачир дээрээ ийм сайхан сэтгэлтэй ард түмэн дээ. Бахархаад самсаа шархирч бна. Энэ буянтай ажлыг зохион байгуулсан eguur-ийн хамт олонд баярлаж бна
Эндээс хүний сайхан сэтгэл үнэртэж байна. Монголчууд ийм л байх сайхан.
Манай улсын өндөр барилгын стандард ямар байдаг вэ ? Энэ зургаас харахад өндөрт буй байр хэр нь цонх нь доор байна. Хэт намхан цонхтой балконтой , хүүхдийн болон том хүний ч аюулгүй байдалд заналхийлэхээр байна-
Хуцалгүй зайлаа малаа
Gaihaltai shn medee bnaa. Setgel zvrh gargasan bvh hvmvvsiin buyn zaya ni vrgelj tegsh dvvren bh boltugai
Mongolchuud min negnee gsn setgeltei saihan uls shvv vr hvvhdvvd bolon Emeed n sain saihan bvhniig hvsey hvsel moroodoldoo hvreed Mongoliinhoo bvh saihan hvmvvst Bayrlalaa gedgee vildleereo vzvvleerei vrs min????????♀️
500 айлын атман байсан Оюунцэцэг мөн биз дээ. Олон хүн дарамталж дээрэмддэг байсан. Ах нь бас олон хүн дарамталж дээрэмддэг байсан. Тэрнээсээ болж хүнд хорлогдсон. Хэцүү л амьдарч байгаан байна даа.