Нийгэм мэдээ

Нөөцийн мах ирэх даваа гарагт худалдаанд гарна

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн Мал эмнэлгийн газрын хамтарсан ажлын хэсэг өчигдөр нөөцийн мах бэлтгэлийн явцтай танилцав.

Нөөцийн мах 03 дугаар сарын 11-ний өдрөөс худалдаанд гарна.

Үүнтэй холбогдуулан “Мах импекс” ХК, “ХКҮ” ХХК, “Агро нэгтгэл трейд” ХХК, “Стандарт мах” ХХК-ийн нөөцийн мах бэлтгэх үйл явцтай танилцаж, хяналт тавьж ажиллалаа. Энэ жил “Агро нэгтгэл трейд” ХХК 2150 тонн, “Стандарт мах” ХХК нь 1000 тонн, “Мах импекс” ХК, “ХКҮ” ХХК нь тус бүр 1250 тонн мах нөөцөлсөн байна.

Б.ХАШ-ИЛД 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button