Нийгэм мэдээ

"Ногоон автобус"-ны түр хороо хаалттай хуралдаж, шинжээчээ томиллоо

“Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хороо хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Хянан шалгах түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ.

Уг хуралдаанаар Хянан шалгагч шинжээч томилох тухай болон Хянан шалгагчийн ажлын даалгаврыг батлах Түр хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, баталлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

өмнө нь шинжээч нар хуучин гэдгийг нь тогтоосон гээд байгаагүй бил үү, цаг хожиж, юм хийсэн болох гэж давхар давхар ингээд л

Холбоотой мэдээ

Back to top button