Нийгэм мэдээ
Энэ жил мөс эрт цөмөрч, цагаан зээр усанд эндэх тохиолдол нэмэгджээ

Онон-Балжийн БЦГ цагаан зээрийн сүрэг нүүдэллэн ирж өвөлждөг газар. Зээр буцаж нүүдэллэх шилжилт хөдөлгөөн жил бүрийн 3-4 дүгээр сард явагддаг. Харин энэ жил олон жилийн дунджаас дулаан байгаатай холбогдуулан голын мөс эрт цөмөрч цагаан зээр эндэх тохиолдол их гарч байна.
Тус хамгаалалтын захиргаа Дэлхийн байгаль хамгаалах сангийн МХГ болон нутгийн иргэдтэй хамтран Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 02, 04 тоот албан даалгавар, Салбарын хяналтын газрын 224 оны 1/11 тоот удирдамжийн хүрээнд Онон, Балж голуудын сав газар дахь мал, амьтны сэг зэмийг цэвэрлэх ажлыг хийж байна.
Одоогийн байдлаар нийт 31 толгой цагаан зээрийг уснаас гаргаж халдваргүйжүүлэн устгажээ.
Б.ХАШ-ИЛД




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Загасны хоол биз дээ
ГАНЦ НЭГИЙГ ҮЛДЭЭЧИХЭЭЧ ЗАГАС ИДЧИХНЭ ЯСЫГ НЬ Л ҮЛДЭЭНЭ ШҮҮ ДЭЭ
zeer tald l baidag bsanda urd tsagt