Нийгмийн

Б.Дашдондог: Гардахыг нь би гардавч, гавьяаг нь та бид хамт хүртэх ёстой

Энэ удаагийн “Чингис хаан” одонг The Hu хамтлагт гардуулах болсныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өмнө нь мэдэгдсэн юм.

Энэ дагуу The Hu хамтлагт “Чингис хаан” одон гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордонд боллоо. Хамтлагийн гишүүд АНУ-д тоглолттой яваа тул продюсер Б.Дашдондог гардан авсан юм.

The HU хамтлагийн үүсгэн байгуулагч, продюссер Б.Дашдондог, “Яг энэ түүхэн мөчид “Hu” хамтлагийн хөдөлмөрч, авъяаслаг, даруу төлөв залуус маань Монгол угсаатны цаглашгүй их түүх, өв соёл, үндэстэн соёлын урлаг эх орноо сурталчилж нэр алдраа цуурайтуулан дэлхийн үзэгчдийг дуу хуураараа байлдан дагуулсаар байна. Энэ хүртэл бид ганцаараа байгаагүй. Хайрт хань минь, гэр бүл, хамтлагийн менежерүүд, найз нөхөд гээд хүч хөдөлмөр, хүнлэг сэтгэл тус дэмээрээ энэ амжилтыг хамтдаа бүтээсэн хүн бүрт гүн талархлаа илэрхийлж байна. Гардахыг нь би гардавч, гавьяаг нь та бид хамт хүртэх ёстой юм шүү” хэмээлээ.

“The Hu” хамтлаг “Хүннү рок” урсгалаар уран бүтээл туурвидаг, 11 хүний бүрэлдэхүүнтэй.
• МУГЖ Б.Дашдондог-Үүсгэн байгуулагч, продюсер,
• Ц.Надмидтулга – Менежер
• Брэндон Фрайзен – Менежер
• Ц.Галбадрах – Хамтлагийн ахлагч, аянга морин хуур, хархираа хөөмэй,
• Г.Нямжанцан – Төмөр хуур, цуур, хөөмэй
• Б.Энхсайхан – Гал морин хуур, хөөмэй
• Н.Тэмүүлэн – Товшуур
• Г.Одбаяр – Бөмбөр
• А.Жамбалдорж – Соло гитар
• Б.Батхүү – Басс гитар
• М.Өнөмөнх – Хэнгэрэг

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

bayar hygire. gaihaltai saihan sanaa sedsend bas bayar hyrgie.

Irgen
Irgen

Har malgai,har shil hoer muuhai bailaa.Hundtei shagnal avch baij tur olon tumnee hundelsengui

MatFuse
MatFuse

Priligy 30 Mg O 60 Mg http://apcialisle.com/# - cialis 20mg price at walmart Isotretinoin Over Night canadian cialis Viagra E Omeopatia

LesOrdiff
LesOrdiff

Buy Online Propecia Generic http://cialisjh.com - Cialis 126 Cephalexin п»їcialis Cialis Wiki

StevSlarie
StevSlarie

Levitra Tiempo De Duracion http://abuycialisb.com - Cialis Keppra Buy Cialis Cephalexin Dosage For Dogs

Холбоотой мэдээ

Back to top button