Бизнес мэдээ

KFC брэнд Дархан хотод 70 ажлын байр шинээр бий болголоо

Амтат шарсан тахианд дурлагч хүн бүрийн сонголт, дэлхийн брэнд KFC 20 дахь салбараа Дархан-Уул аймагт ирэх долдугаар сард нээх нь ээ.

Байгалийн сайхан бүрдсэн, эрүүл цэнгэг агаар, түүх соёлын дурсгалт өвөөрөө танигдсан, гадаад дотоодын жуулчдын анхаарлыг татдаг, үзэсгэлэнт, цэмцгэр Дархан хотын залуучууддаа KFC брэнд бас нэгэн шинэ соёлыг хүргэх нь дамжиггүй.

Дэлхийн брэнд KFC-г монголчууддаа хүргэдэг “Таван Богд Фүүдс” ХХК нь тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд, “Эдийн засгийн өсөлт, баталгаат ажлыг бий болгох, тэгш бус байдлыг бууруулах” зорилтын хүрээнд шинээр 70 гаруй ажлын байрыг нээлттэй зарлалаа.

Амжилтад хүрэхийг хүсэж байгаа хэн бүхэнд дэлхийн стандартаас суралцаж, тав тухтай орчинд ажиллаж, цаг хугацаатай уралдан өөрийгөө хөгжүүлэн, дэвшин ажиллах боломжийг хүн бүрд жигд олгодог манай үүд хаалга нээлттэй байх болно. Хоол үйлдвэрлэлийн салбарт ажиллах сонирхолтой залуусыг урьж байна.

Шинэ салбар 24 цагаар ажиллах бөгөөд “Хуучин Дархан, 5-р баг Гурил тэжээлийн компанийн урд" байрлаж байна.

Холбоо барих утас: 94001929

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин ( Дарханы иргэн)
Зочин ( Дарханы иргэн)
7 сар 1, 2024 22:43

7-р сар чинь болчлоо шүү хүлээгэд л бна хаана нээгдэх юм бол

Хосшэрэл
Хосшэрэл
7 сар 17, 2024 18:23

unhr bayrtai talrhmaar bnaa drhnd salbaraa neesnd uudees udltei ajiliin bair baigd

Холбоотой мэдээ

Back to top button